СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ипотекийн зээлээс 1 хувийн шимтгэл авсан нь үндэслэлгүй гэсэн шүүхийн шийдвэр гарчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Арилжааны банкнууд ипотекийн зээл гаргахдаа зээл судалсны шимтгэл нэг хувийг иргэдээс суутган авч байгаа нь хууль бус болох талаар хуульчид оны өмнөөс тэмцэж ирсэн. Өнөөдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр дахин ялалт байгуулжээ.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Н.Мандуул "Ипотекийн зээл шимтгэл 1 хувь байгаа нь үндэслэлгүй гэсэн маргаанд давж заалдах шатны шүүх хурал дээр яллаа. ШӨХТГ, есөн банкны эсрэг шүүхдэлцсэн. Өмгөөлөгч нартаа баярлалаа. Энэ бол ипотекийн зээлтэй, зээл авах гэж буй иргэн бүрт хамаатай шийдвэр" гэжээ. 

Харин энэ талаар хуульч О.Батхүү: 

-1 хувийн шимтгэл авах нь хууль бус гэдгийг гурван шатны шүүх тогтоочихоод байхад банкууд хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан. Бид Монголбанканд шаардлага хүргүүлж байсан. Харин өнөөдөр бид дахин ялалт байгууллаа. 

Арилжааны банкны үндсэн үүрэг, ажил нь зээл олгох. Гэтэл энэ ажлаа хийснийхээ төлөө иргэдийн ипотек, орон сууцны зээлийн гэрээнээс нэг хувийн шимтгэл авч байгаа нь хууль бус үйл ажиллагаа гэдэг нь улам бүр баталгаажлаа гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.179.27.219

Баярлалаа одоо банкууд хэрэгжүүлэх л үлдлээ

зочин
1 жилийн өмнө
64.119.26.171

Энэ нь зөвхөн ипотeкт хамаатай юу? Банкны зээлээр авсан байр /ипотeкийн зээл биш/ хамаарах уу?

Алтантуяа Буяндалай
1 жилийн өмнө
202.126.88.108

Энэ асуудал нэг талдаа гарах болсонд талархаж байгаа хэдий ч ямар ч зээл гаргасан 1% шимтгэл авч байгаад хамаарана биздээ.Үүний уншихад ипотекийн зээл гэсэн байх юм .

Отгонсүрэн Батчулуун
1 жилийн өмнө
66.181.161.170

1 хувиа буцааж авч болох уу яаж авах вэ

Ариунцэцэг
1 жилийн өмнө
64.119.21.180

Банк үйл ажилгаанызардал авалгүй яахав юм болгон дээр өлөн царайлж шимтгэл авсаар бга нь үнэхээр хууль бус банкны теллер сургууль төгсөж ирсэн жаахан охид хөвгүүүд 2-с гурван жилийн дараа машин хөлгөлж хаус бариулж байх жишээний эдгээрийн эх үүсвэрийг шалгаж орлогыг нь нягтлах хэрэгтэй гэж боддог

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.