Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сумын Дэлгэр мөрөнд өсвөр насны хүүхэд живсэн тухай дуудлагыг 06 дугаар сарын 09-ний өдрийн 15:38 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн нийт 20 хүн, 4 автомашин, 1 завьтайгаар Д /7 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 06 дугаар сарын 12-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 20:30 цаг хүртэл осолдсон “Найман толгой” гэдэг газраас “Хилэнгийн гүүр” гэдэг газар хүртэл 50 км-т “Дэлгэр” мөрний усаар завиар, голын эрэг дагуу явганаар зохион байгуулж, нийт 20 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна.
Мөн Баян-Өлгий аймаг, Бугат суманд 6 хүн зугаалж явсанаас Ховд голын усанд 2 хүн ороод 1 хүн нь гарч ирээгүй тухай дуудлагыг 06.11-ний өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Д /26 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 06.12-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 22:25 цаг хүртэл осолдсон “Хасбаатарын хөшөө” гэдэг газраас 4 дүгээр багийн “Хар-Ус” гэдэг газар хүртэл 15 км-т “Ховд” голын усаар завиар, голын эрэг дагуу явганаар зохион байгуулж, 5 метрийн гүнд нийт 6 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 06.13-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.