СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-13

Хотын шинэ унаа "Jet sharing Mongolia"

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Түгжрэлд түгжигдэж халширсан манай нийслэлийнхэн ажил, гэр хоорондоо унадаг дугуй, цахилгаан скүүтерээр зорчиж давхар эрүүл мэнддээ анхаардаг болоод хэдэн жилийн нүүрийг үзлээ. Нийслэлээс ч унадаг дугуйн зам шинээр барихад анхаарч тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан. Энэ хавар “Унадаг дугуйтай Улаанбаатар” өдөрлөг зохион байгуулж 23 байршилд 55 километр унадаг дугуйн зам барина гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар мэдэгдсэн.

Тэр үеэр . Ер нь л түгжрэлд таг гацаж залхсан иргэд унадаг дугуй төдийгүй олон төрлийн цахилгаан дугуй, цахилгаан скүүтер унаж хэрэглэдэг соёлд суралцаж байна.

Үүнийг өргөн хүрээнд дэлгэрүүлж олон нийтийн хэрэглээ болгосон нь “Jet sharing” түрээсийн скүүтерийн үйлчилгээ юм. Скүүтер түрээсийн үйлчилгээ нийслэлд хэрэгтэй юу гэвэл тун хэрэгтэй. Эрэлт, хэрэгцээ байсан учраас 13 хоногийн дотор ингэж нийтийн хэрэглээ боллоо. . Гэтэл . Хувийн хэвшил өөрсдийн хөрөнгөөр улсынхаа түгжрэлийг бууруулахаар 3000 скүүтерийг оруулж ирээд хэрэглээнд нэвтрүүлчихлээ. Одоо харин холбогдох газруудаас иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ямар зохицуулалтаар шийдэхийг тодорхой заагаад өгөх шаардлагатай байна. Тэгвэл түрээсийн цахилгаан скүүтерийн үүсэл хөгжил, стандарт, аюулгүй ажиллагааны мөрдлөг олон улсад болон Монголд ямар байгааг харьцуулан хүргэе.

Олон улс зургаан жилийн өмнөөс скүүтерийн аюулгүй байдлаас айж байв

. Гэсэн хэдий ч нөгөө талдаа аюулгүй байдал нь скүүтерийн маш том сул тал юм.

Тухайлбал, . Энэ сул талыг гадны орныхон зургаан жилийн өмнөөс мэдэрч . Цахилгаан скүүтер нь АНУ, Франц улсуудад 2017 оноос эрчимтэй хөгжиж нийтийн хэрэглээнд нэвтэрсэн.

АНУ-д төвтэй “Bird rides” компани 2017 оноос скүүтерийг түрээслэх үйлчилгээг Калифорниад эхлүүлж өнөөгийн эрчимтэй хэрэглээний суурийг тавьснаар Парис хотоор дамжин олон оронд тархсан. “Bird”, “Lime”, “Tier”, “Dott” зэрэг хэдэн арван сая хэрэглэгчтэй түрээсийн цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд бий. Түрээсийн цахилгаан скүүтерийн эхний хэрэглэгч орнуудын нэг болох Франц скүүтерийн аюулгүй байдлын талаар нийтийн санал, асуулга явуулж эхний удаад 700 орчим байршилд хязгаарласан хурдтайгаар зорчих зохицуулалт хийж байсан ч сүүлдээ хориглохоор болжээ.

Түүнчлэн . Тэгэхээр аюулгүй байдлыг хангахад зорчих зай өргөн чөлөөтэй, тэгш гадаргуутай байх шаардлагатай аж.

“Jet”-ийн  дээд хурд 20 км\ц байгаа нь аюулгүй байдлын нэг зохицуулалт

. Энэ талаар иргэд цахим орчинд санал, шүүмжээ илэрхийлжээ. Харин дугуй унаж байгаа хүмүүс ойрхон газар хурдан хугацааг туулж байна. Тиймээс цагаа хэмнэе гэвэл скүүтер болон такси сонгож болох ч тээврийн зардлаа хэмнэхийг хүссэн иргэд автобусаар зорчих боломжтой.   

“Jet sharing” түрээсийн скүүтерийн үйлчилгээ нь ОХУ, Украин, Беларусь, Армени, Казахстан, Киргизстан, Гүрж, Серби, Булгарь, Узбекистан зэрэг орнуудад нэвтрээд удаж байгаа аж. Тэгвэл эдгээр улсууд хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалдаг вэ? Жишээлбэл, Казахстан улсад бороо болон хүчтэй салхитай үед унахгүй байхыг зөвлөдөг юм байна. Түүнчлэн аяллаа эхлэхээс өмнө скүүтерийн бүрэн бүтэн байдал, тормозыг шалгаж хурдны хязгаарлалтыг дагаж хамгаалалтын малгай хэрэглэхийг сануулдаг аж. Мөн юм. Тухайлбал, түрээсийн үйлчилгээ үзүүлэгч “Jet sharing mongolia” нь хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдлын зөвлөгөө, мэдээллээр хангахад дутмаг байгаад олон нийт шүүмжлэлтэй байна. Тэгвэл аж.

Энэ нь хот дунд бол автомашинтай адил хурдлах боломжтой гэсэн үг юм. . Мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар 20 км\цагийн хурдтай зорчиход зорчигч ноцтой, хүнд гэмтэхгүй, боломжит хурдны хязгаар гэдгийг тайлбарлалаа. Түүнчлэн скүүтер хэрэглэгчидтэй холбоотойгоор иргэн Д.Уранчимэг “Автомашин жолоодож байх үед скүүтертэй хүмүүс автозамын эгнээ дундуур сүлжилдэн гэнэт гарч ирж байгаа нь эрсдэлтэй байна. Өглөөхөн явган хүний гарцаар скүүтертэй хүн гэнэт хурдтай гарч ирсэн. . Дугуйн замын хүрэлцээг сайжруулчихвал скүүтерийг эсэргүүцэх хүн байхгүй” гэсэн юм.

Автозам дундуур сүлжиж явах хориотой

Замын хөдөлгөөний дүрэмд цахилгаан дугуй, цахилгаан скүүтер гэж тусгайлан заагаагүй. Гэсэн хэдий ч Тээврийн цагдаагийн албанаас цахилгаан скүүтер болон бусад спорт төрлийн тоглоомуудыг Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар бүлэгт заасны дагуу унадаг дугуй, мопедтэй адил зохицуулах тухай тайлбар өглөө. Тухайлбал, цахилгаан скүүтер унаж замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуй, мопедын адил унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд түүгээр зорчих боломжгүй бол зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно гэж тайлбарлав. Замын хөдөлгөөний дүрмийн 25.5-т зааснаар “Зорчих хэсгийн захаар байрлан явахад хүндрэлтэй буюу боломжгүй байвал унадаг дугуй, мопед нь хөвөөгөөр, эсвэл унадаг дугуй нь явган хүний замаар явж болох бөгөөд ингэхдээ аюулгүй байдлыг хангаж, хурдыг цагт 10 километр цагаас хэтрүүлэхгүй, явган зорчигчдод саад учруулахгүй зорчино. Хэрэв явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй байвал бууж явгалан, явган зорчигчийн үүргээр хөдөлгөөнд оролцоно” гэсэн байна. Тэгэхээр гэсэн үг. 

Тэгвэл цахилгаан скүүтерийг унадаг дугуй, мопедтэй ижил зохицуулна гэж үзвэл насны заалтыг мөн тавих ёстой болж байгаа юм. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, ахмад Х.Мөнх-Эрдэнэ “Унадаг дугуй, мопед, бусад спорт төрлийн тоглоомуудыг 10 хүртэлх насны хүүхдүүд орон сууцны орчинд бол тоглоомын талбайд, гэр хороололд бол хашаан дотроо унахыг заасан. Хэрэв олон нийтийн газар, гадуур унах бол заавал эцэг эх, харгалзах хүнтэйгээр унах ёстой. Харин 10-14 настай хүүхдүүд зөвхөн явган хүний замаар хөдөлгөөнд оролцохыг дүрэмд тодорхой заасан. “Jet sharing” түрээсийн цахилгаан скүүтерийг Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар бүлэгт заасны дагуу 14-өөс дээш насныхан унаж хэрэглэнэ. Тэгэхээр 14-өөс доош насны хүүхэд тоглоомын талбай, хашаанаасаа гадуур харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцох нь дүрмээрээ хориотой. Хэрвээ дүрэм зөрчиж унаж байхдаа хүүхэд ямар нэг байдлаар гэмтэж бэртсэн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч нь хуулийн хариуцлага хүлээнэ. Цахилгаан скүүтертэй холбоотой Замын хөдөлгөөний дүрэмд зөвлөмжийн чанартай заалтууд бий. Тухайлбал, үзэгдэх орчин хангалтгүй буюу харанхуй үед автомашины гэрэл тусахад хажуу талдаа улбар шар, ардаа улаан өнгийн гэрэл цацруулагчтай, урдаа цагаан гэрэлтэй байх ёстойг зөвлөсөн байдаг. Мөн .

Замын хөдөлгөөний дүрэм танилцуулах шинэ цонхтой болно

Цахилгаан скүүтерийн хэрэглээ ихсэж байгаа тул Тээврийн цагдаагийн албанаас унадаг дугуй, явган хүний замаар зөвхөн ганцаараа зорчих, зориулалтын зогсоолд байршуулж хамгаалалтын малгай өмсөж хөдөлгөөнд оролцох зөвлөмжийг гаргажээ. Мөн цахилгаан скүүтерээр зорчих үедээ утсаар ярихгүй, согтуугаар жолоодохгүй байхыг анхааруулав. Мөн аж. Түүнчлэн төдийгүй .

Баттулгын БЯМБАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023.6.13 МЯГМАР № 116 (7101)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.