СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-12

О.Цогтгэрэл: Ковидийн төсвөөр нийтийн сонсгол хийх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, дараах мэдээллийг хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 

-Бүлгийн хурлаар улсын төсвийн тодотголын асуудал хэлэлцлээ. 2023 оны төсвийн тодотгол дээр олон эрсдэл бүхий зүйлс байгаа. Тэтгэвэр, тэтгэмж нэмж байгаа нь буруу биш. Гэвч төсвийн эх үүсвэр, 2023 оны хоёрдугаар хагаст энэ нэмж байгаа эх үүсвэрийн орлого баталгаатай эсэх нь эрсдэлтэй байгаа. Нүүрсний үнэ тогтвортой унаж байна. Үлдэж байгаа хагас жилд асар их нүүрс гаргана гэсэн тооцоололтой цалин тэтгэвэр нэмж байна. Дахиад үнэ ханшийн өсөлт, инфляц, худалдан авах чадварын доройтол үүсвэл яах вэ гэдэг асуудлыг Ардчилсан намын бүлгийн зүгээс тавина.

Цар тахлын үеийн төсвийн ил тод байдал тодорхойгүй. 10, 15 их наяд, Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойгоос гаргасан мөнгө, олон улсын тусламж нийлсэн дүн хэд болохыг мэдэхгүй байна. Онцгой дэглэм тогтоосон үе учир тендергүй шууд худалдан авалт, даргын гарын үсэггүй худалдан авалтууд явсан. Тиймээс гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.