СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

З.Энхболд, Т.Аюурсайхан нарын хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Нүүрсний хэргүүд эхнээсээ шүүхэд шилжиж байна. Төмөр замын С.Батдөлийн хэргийг 14 хоногийн өмнө Баянголын шүүх хүлээж авсан. Тэгвэл араас нь УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын хэргийг НПГ-аас шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. АТГ-аас З.Энхболдын хэргийг гурван сарын өмнө мөрдөн шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байдаг.

Харин Т.Аюурсайханы хэргийг  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан этгээдийнхтэй хамт сар гаруйн өмнө НПГ-т хүргүүлсэн талаар АТГ-аас мэдээлж байв.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 115 (7100)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.