ШИНЭ нам байгуулагдсаны 4 жилийн ойд зориулсан "Тавантолгойг авах уу, алдах уу" сэдэвт лекц өнөөдөр 12.30 цагт МҮЭСТО-ны их танхимд үнэ төлбөргүй болох гэж байна.
Тус нам байгуулагдсан цагаасаа хойш 4 жилийн турш хөгжлийн бодлого боловсруулахад төвлөрч ажиллаж байгаагийн нэг нь баялгийн хувьсгал юм. ШИНЭ намын дэвшүүлж буй эдийн засгийн 9 хувьсгалын нэг болох Баялгийн хувьсгалаар “Эрдэнэс Тавантолгой”-н төрийн мэдлийн хувьцааг иргэн бүрд эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх эдийн засгийн үндэслэл тооцоог олон нийтэд өнөөдөр танилцуулна. Тус намын эрдэмтэн, судлаачдын тооцоогоор Тавантолгойн баялгийг монгол хүн бүрд хуваахад нэг хүнд 13 сая доллар ногдож буй аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.