Зам тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй "Шинэ сэргэлтийн бодлого-Зам тээврийн сэргэлт" хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн танхимд эхэлж байна.
Энэхүү чуулганаар "Түншлэл-Ирээдүйтэй хөрөнгө оруулалт", "Хөгжлийн түүчээ-Төмөр зам", "Хөгжлийн хөтөч-Зам, тээвэр", "Дэлхийд гарцтай-Агаарын тээвэр" зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд ЗТХЯ болон түүний харьяа байгууллагууд, дотоод гадаадын хөрөнгө оруулагчид, ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчид оролцож байна.
Мөн "Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр зам" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ, "3000 вагон худалдан авах гэрээ", "Улаанбаатар-Хархорин чиглэлийн хурдны замын ТЭЗҮ боловсруулах санамж бичиг" зэрэгт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.