СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Эрдэнэд холбогдох хэргийг прокурорын тогтоолоор сэргээн шалгаж эхэлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

“Капитал” банканд Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын хөрөнгийг байршуулж, тус банкны удирдлагад давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татагдаад байсан С.Эрдэнэд хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс авлаа.

НПГ-аас түүнд улс төрд нөлөө бүхий албан тушаалтан буюу Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын тухай хууль зөрчиж, тус сангийн мөнгөн хөрөнгийг “Капитал” банкны харилцах болон хадгаламжийн дансанд байршуулах шийдвэр гарган, эдийн засгийн давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан билээ.

Яллагдагч С.Эрдэнийг оргон зайлсан, улсын хилээр гарсан гэх үндэслэлээр хэргийг нь түдгэлзүүлээд байсныг прокурорын тогтоолоор сэргээн шалгаж эхэлсэн байна. Улмаар АН-ын дарга асан С.Эрдэнэд улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах санал дээрх шүүхэд НПГ-аас гаргасныг өчигдөр хэлэлцээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын саналыг шүүх хүлээн авсан аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.