“ICT Forum Mindgolia 2023” арга хэмжээнд судлаач А.Мэндсайхан “Кибер аюулгүй байдал цахим гэмт хэрэг” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Кибер аюулгүй байдал судлаач А.Мэндсайхан:
-Манай улсад 1996 онд 500 орчим интернэт хэрэглэгчтэй байжээ. Өнөөдөр нийт иргэдийн 90-ээс дээш хувь нь цахим хэрэглээг өдөр тутамдаа хэрэглэж байна. 4.8 сая интернэт төхөөрөмж байна гэдэг судалгаа байна. Цахим шилжилтэд шилжихийн хэрээр кибер гэмт хэрэг ч нэмэгдэж байна.
Кибер аюулгүй байдалтай холбоотой гэмт хэрэг 2019 онд 880 орчим гарч байсан бол 2021 онд 2140 болж нэмэгджээ. Цахим сүлжээнд 15 байдлаар кибер халдлагад өртдөг байна. Манай улс руу чиглэсэн нарийн зохион байгуулалттай халдлага олон газраас ирдэг. Мэдээллийн аюулгүй байдалд хохирол учруулах байдлаар халдлага хийх тохиолдол ч их байна.
Гадаадаас шөнийн цагт олон тоотой утасны дугаараас дуудлага ирэх тохиолдол их гарч байна. Тус дугаар руу эргэн залгасан тохиолдолд төлбөр маш өндөр гарна. Үүнийг хэрэглэгчид мэддэггүй. Хүмүүсийн сонирхол, шунал дээр цахим залилан явагддаг. Иргэдийн мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг дутмаг байдгаас кибер аюулгүй байдлын хохирогч болдог. Иймд бид юу хийх ёстой вэ? гэдэг асуулт гарч ирж байна. Илүү өргөн хүрээнд хууль эрх зүйн орчинг бий болгох, эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж байх, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.