СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2023-06-08

Д.Алтаншагай: Бид Ази Номхон далайн бүсийн хамгийн том дата төвийг байгуулахаар зорьж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ "ICT EXPO-2023"-н хүрээнд зохион байгуулж буй “ICT Forum Mindgolia 2023” арга хэмжээ үргэлжилж байна. "Эс системс" компанийн менежер Д.Алтаншагайгийн илтгэлийг та бүхэнд хүргэе. 

"Эс системс" компанийн менежер Д.Алтаншагай: 

-Дэлхий дээр түмэн технологи нэвтэрч байгаа боловч ганц л зүйлээрээ давхцаж байгаа нь дата буюу өгөгдөл. Дата бол капитал, хөрөнгө болсон. Бид өгөгдлийн ертөнцөд амьдарч байна. 

Өгөгдөл хаана байдаг вэ гэхээр дата төвд байдаг. Дэлхийн хамгийн чухал зүйлийг хадгалдаг газар. 

Иймд "Шунхлай" группийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан "Эс системс" компани нь Ази Номхон далайн бүс нутгийн хамгийн том, олон улсын сертификаттай дата төвийг байгуулахаар зорин ажиллаж байна. 

Монгол улсад дата төв байгуулах өгөгдмөл давуу тал байна. Сэрүүхэн /-0,4 цельс/ учир хөргөлт дээр хэмнэлт гаргах боломжтой. Дэлхийн хамгийн том зах зээлтэй хөрш. Нар, салхи, усан станцын нөөц ихтэй гэх мэт. 

Харин агаарын бохирдолтой учир тоосжилт дээр нэмэлт зардал гарна. Хамгийн хүндрэлтэй зүйл нь хүний нөөц дутмаг байдал. Дата төвийн өсөлт 200 хувьтай байгаад байхад хүний нөөцийн өсөлт 3-хан хувьтай байна. Зарим маань боловсон хүчнийг цэцэрлэг, дунд сургуулиас нь эхэлж бэлдье гэж ярьж байна. Гайгүй мэргэжилтнийг нэг нь нөгөөгөөсөө өндөр цалин амлаж авах байдлаар цаашид явж болохгүй болж байна гэв.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.