СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-06-08

Б.Жавхлан: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр арилгаж, ойролцоо түвшинд хүргэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

2023 оны улсын төсвийн тодотголыг өнөөдөр УИХ-д өргөн барьсан талаар Засгийн газраас мэдээлэл хийлээ. 

Энэ удаагийн төсвийн тодотголоор тэтгэврийн зөрүүг арилгахын зорьсон нь онцлох зүйл хэмээн Сангийн сайд Б.Жавхлан онцлон танилцуулав. 

Тэрбээр, "Өнөөдөр 2023 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг өргөн барилаа. 2022 оны төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдал, Монголбанкны валютын нөөц, үзүүлэлт илт сайжирсан. 1.8 их наяд төгрөгийн тодотгол хийх гэж байна. Үүний

  • 50 хувь буюу 996 тэрбум төгрөг нь төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зарцуулагдана.
  • Мөн ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэхэд 396 тэрбум,
  • Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, өнгөрсөн зургаан сарын мөнгийг нөхөж олгоход нийт 167 тэрбум төгрөг зарцуулахаар шийдсэн
  • Түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсний 187 тэрбум төгрөгийг энэ жилийн улсын төсвөөс гаргана.
  • Халамжийн тэтгэмжид 89.3 тэрбум төгрөгийг зарцуулна.   

Сүүлийн арав гаруй жил салбарын хуулиудад цалингийн асуудал тусгахад хүндрэлтэй болж ирсэн. Цалингийн бодлогыг Засгийн газар өөрөө хянах суурийг тавих үүднээс энэ удаагийн тодотголыг хийгдэж байна. 2017 оноос хойш спортын салбарын цалинд өөрчлөлт ороогүй байх жишээтэй.

2014 оноос хойш тэтгэврийн зөрүүг арилгах асуудал шийдэгдээгүй байсан. Харин энэ удаагийн тодотголоор уг асуудлыг нэг мөр шийдэхийг зорилоо.

2022 оны нэгдүгээр сард хийсэн тодотголоор тэтгэврийн доод түвшинг нэмэгдүүлэх үед засварлах ёстой зарим нэг асуудал гарсан. Доод хэмжээг нэмэх үед дунд түвшний тэтгэвэр авч байсан хүнийх доод хэмжээнд очих, 2022 оны нэгдүгээр сараас өмнө тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн 15 хувиар нэмэгдсэн бол 2, 3 дугаар сараас хойш тэтгэвэрт гарсан хүмүүсийнх нэмэгдэж чадаагүй гэх мэт асуудал байв. Эдгээрийг нэг мөр шийдэж байгааг онцолж хэлмээр байна. 

Түүнчлэн 1990 онд тухайн үеийн дундаж цалин авч байсан багш, одоо үеийн багшийн цалинтай итгэлцүүрээр ойролцоо түвшинд очно гэсэн үг. Тухайн үеийн итгэлцүүрийн хэмжээ 2060 байсан. Тэгэхээр 500 мянган төгрөгийг 2060-аар үржүүлээд нэг сая төгрөг авна. 

. 2022 оноос хойш тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэвэр итгэлцүүрээр үржигдэж 15 хувиар нэмэгдэнэ. Дунд, дээд хэмжээний тэтгэвэр өөр түвшинд очно" хэмээлээ. 

Тэтгэвэр нэмэгдэхгүй хүмүүс:

  • Архиваас 161 мянган хүний цалин тэтгэврийн мэдээлэл олдохгүй байгаа
  • Сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэлийг бага хэмжээгээр төлсөн хүмүүс
  • Ажилласан жилийнхээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлсөн 608 мянган хүн. Энэ хүрээнд 38 тэрбум төгрөг төлсөн ч одоо хоёр их наяд төгрөгийг тэтгэвэр болгоод авсан.
  • Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг 2015 онд батлагдсан. Энэ хуулийн дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, тэтгэврээ тогтоолгосон хүн.
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөн тэтгэврээ тогтоолгосон бол нэмэгдэхгүй.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.