СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2023-06-08

Гүүгл компанитай хамтран бүх хичээлийг цахим болгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ "ICT EXPO-2023"-ын хүрээнд зохион байгуулж буй “ICT Forum Mindgolia 2023” арга хэмжээ үргэлжилсээр байна. Тус экспод оролцогч БШУ-ын сайд Л.Энх-Амгалангаас боловсролын салбар дахь цахим шилжилтийн талаар тодруулав. 

БШУ-ын сайд Л.Энх-Амгалан:

-Ковидын үед боловсролын салбарт цахим шилжилтийг амжилттай хийсэн улсын нэгээр манай улс нэрлэгдсэн. Хүүхэд хаана амьдардгаасаа үл шалтгаалаад хамгийн сайн багшаар хичээл заалгах боломжтой. Үүний нэг жишээ нь "Мэдлээ" гэх сургууль. Энэ сургууль маань цаашаа улам өргөжнө. Энэ жил 10 мянган хүүхэд суралцаж байна. Хөдөө орон нутгийн хүүхдүүд 10-р ангид ороод хичээл сонгох гэхээр сонгон бүлэг бүрддэггүй тохиолдол их байдаг. Одоо сонгон бүрдсэн бүрдээгүйгээс үл шалтгаалаад цахимаар хичээллэх боломж бүрдээд явж байна.

. Дэлхий нийтэд боловсролын цахим шилжилтийг гурван хүрээнд харж байна. Нэгдүгээрт, дэд бүтцийн асуудал. Интернэт орчин, анги танхим, тоног төхөөрөмжийн асуудлаар хэмжиж байна. Хоёрдугаарт, агуулга. Дан ганц танхим бус алсын зайн сургалт руу шилжинэ. Дараагийн асуудал нь багш нарын ур чадварын асуудал. Манай улсын хувьд төрийн 800 гаруй сургууль шилэн кабельд холбогдсон. Ухаалаг танхим гэх шинэ шийдлийг туршиж үзсэн. 400 орчим сургуулийг ухаалаг анги танхимтай болгоно.

Цаашид ЭЕШ-ыг сургууль, анги танхимаасаа өгөх боломж бүрдэх юм. Дэлхий нийтийн хувьсан буй боловсролын чиглэлд манай улс ч анхаарч ажиллаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.