СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2023-06-08

Ж.Золзаяа: Minegolia-гоос Mindgolia руу дижитал шилжилт хийж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
10 сарын өмнө

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ "ICT EXPO-2023"-ын хүрээнд зохион байгуулж буй “ICT Forum Mindgolia 2023” арга хэмжээ үргэлжилсээр байна. Тус экспог санаачлагч бөгөөд ерөнхий зохион байгуулагч, МТҮП-ын захирал Ж.Золзаяагийн яриаг хүргэе. 

МТҮП-ын захирал Ж.Золзаяа: 

-"ICT EXPO-2023" арга хэмжээнд 171 компани оролцож байгаа. Хэлэлцүүлэгт 600 зочин уригдсан. Одоогоор гурван танхимд, 102 илтгэгч, панелисттай нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. 

Нэгдүгээр танхимд технологийн шилжилт хэрхэн хийгдэж байгаа талаар хэлэлцэж байгаа бол, голын танхимд Инновац, цахим хөгжлийн яамны стратеги, гарааны бизнес, гуравдугаар танхимд Олон улсын байгууллагуудтай, тухайлбал, Майкрософт, Хуавэй, Гүүгл Астана хаб зэрэг компаниудтай хамтын ажиллагааны талаар ярилцаж байна. 

Экспогийн хүрээнд Цахиурын хөндийн компаниудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулна. 

Энэхүү арга хэмжээгээр Minegolia-гоос Mindgolia руу дижитал шилжилт хийж байгаа шүү гэдгээ зарлан тунхаглаж байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.