СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2023-06-08

Н.Ганжигүүр: Бид нэгдэхгүйгээр дан дангаараа явбал аутсорсинг л хийж чадна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ "ICT EXPO-2023"-ын хүрээнд зохион байгуулж буй “ICT Forum Mindgolia 2023” арга хэмжээ үргэлжилсээр байна. "Фибо глобал" ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч Н.Ганжигүүрийн "Төв Азийн стартапын экосистем" хэмээх сонирхолтой илтгэлийг товчлон та бүхэндээ хүргэе. 

"Фибо глобал" ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч Н.Ганжигүүр: 

-Манай компани байгуулагдсан цагаасаа хойш 11 улсын 18 хотоор, нийт 200 мянган км аялсан. Ингэж аялаад юу ойлгосноо та бүхэнтэй хуваалцъя. 

Төв Азид 90 сая хүн ам оршин сууж байна. Үүнд, Казакстан, Турк, Киргизстан, Узбекистан, Монгол зэрэг улс багтана. 

Казакстанд "Astana hub" гэж байна. Нэр хүндтэй, Засгийн газрын дэмжлэгтэй юм байна. "Астана хабаас явж байна" гэхэд захын хөрөнгө оруулагч урьж суулгаад төслийг нь сонсож байна. 200 сая долларын хөрөнгө оруулалт татна гэсэн амлалтандаа хүрсэн. Одоо 500 сая болгож нэмэгдүүлээд байна. 

Харин бид дан дангаараа явбал аутсорсинг л хийж чадна. Иймд Төв Азиараа нийлээд хийх хэрэгтэй болжээ. 

Та бүхэнд дуулгах сайхан мэдээ бол Силикон хөндийн ойролцоо байдаг Silkway innovation hub-д Монгол улсын далбаа мандсан. Энэ ямар учиртай вэ гэхээр, Инновац, цахим хөгжлийн сайд Н.Учрал тус хабтай хамтран ажиллах гарын үсэг зурсны дагуу хэрэгжсэн ажил. Ирэх 5-6 жилд 300 сая долларын хөрөнгө оруулалт татна, Америк даяар 30 оффис байгуулах амбицтай ажиллаж байна. 

Хабыг Засгийн газрын дэмжлэгтэйгээр л хийдэг юм байна. Төв Азийн энтерпрейнерүүд юу гэж хэлж байна вэ гэвэл "Хэрэв чи цаг заваа зарцуулаад бизнес хийж байгаа бол том зах зээлийг онил. Тэгвэл олох ашиг чинь их болно" гэж хэлж байна гэв.   

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.