СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2023-06-08

А.Баттамир: Хувийн хэвшлийн хийх ёстой ажлыг төр өөрөө хийж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

"Программ хангамжийн салбарын реформ-Mindgolia" сэдвээр МОСА ТББ-ын Ерөнхийлөгч А.Баттамир илтгэл тавив.

 МОСА ТББ-ын Ерөнхийлөгч А.Баттамир:

-Манай улсын программ хангамжийн салбарт гурван асуудал хөндөхийг хичээлээ. Нэгдүгээрт, хүний нөөцийн асуудал. Энэ салбар ажиллах хүчний асуудал маш хурц дутагдалд орсон. Манай улсад 1.1 сая иргэн ажил хийдэг гэсэн судалгаа байна.

Хоёрдугаарт, өндөр зардалтай системүүд хийгдэж байна. Төрийн худалдан авалтаар хийгдэж байна. 2012-2021 онд 900 гаруй тэрбум төгрөгөөр ажил үйлчилгээ худалдан авчээ. Судалгаа хийгээд үзэхэд . Цахим шилжилтэд нэг хүнд зарцуулах мөнгөн дүнг Дани улстай харьцуулж үзсэн. Ингэхэд манай улс цахим шилжилтэд 30 ам.доллар зарцуулж байхад Дани улс 2 ам.доллар зарцуулж байна. Дижитал шилжилтийн индексээрээ тус улс дэлхийд нэгт, манай улс 62-т бичигдэж байна. Энэ бол худалдан авалтдаа бодлогын шинэчлэл хийх шаардлагатайг харуулж байна.

Гуравдугаарт, төр хувийн хэвшлийн өрсөлдөөн. Төрийн өмчийн мэдээлэл технологийн төвүүд ихээр байгуулагдаж байна. Хүний нөөцийн дутагдлыг улам их болгож байна.

Үүнийг шийдэхийн дараах шийдлүүдийг гаргаж байна. Нэгдүгээрт төр өөрийн хийдэг үйлчилгээг дотоодын компаниудаар хийлгэдэг болмоор байна. Үйл ажиллагааны процессоо дахин шинэчлэх шаардлагатай байна. Мөн ухаалаг худалдан авалт хиймээр байна. Мэдээлэл технологийн худалдан авалтын барилгын салбартай адилтгаж үзээд байна. Үүнийг зах зээлд байгаа бэлэн систем рүү ормоор байна. Бүх зүйлс маань нээлттэй, харагддаг. Mindgolia каталогт зах зээлд байгаа бэлэн бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Жилд төлбөр төлөх программ нь 20 саяас доош байгаа юм. Сурталчилгаа, мэдээллийг сайн өгөх хэрэгтэй гэдэг бас нэг санал байна. Эцэст нь хэлэхэд гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.