СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2023-06-08

О.Чинзориг: Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 20 хувь нь зөрчилтэй байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ "ICT EXPO-2023"-ын хүрээнд зохион байгуулж буй “ICT Forum Mindgolia 2023” арга хэмжээ эхэллээ. Нийслэлийн мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригийн илтгэлийн гол агуулгыг та бүхэндээ толилуулъя. 

Нийслэлийн мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг: 

-И-Монголиа аппликэйшн ашиглалтад орсноор 2018 онд цэцэрлэгт хүүхдээ оруулах гэж 20-30 мянгаараа дугаарладаг, татвараа төлөх гэж 600 мянган жолооч оочерлодог асуудал байхгүй болсон. Энэ бол богино хугацаанд хийж хэрэгжүүлж, амжилт гаргасан арга хэмжээ болсон. 

Нийслэлийн хувьд "Цахим хот" хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөр маань цахим засаглал, зам тээвэр, аюулгүй хот гэсэн гурван хэсгээс бүрддэг. 

Нийслэлээс 220 гаруй зөвшөөрөл гардаг. Одоогийн байдлаар бүгдийг цахим болгосон. Хотын Засаг даргын хувьд "Хэн бизнес эрхлэх, хаана эрхлэх, стандартаа мөрдөх" гэсэн гурван асуултад хариулж чадаж байгаа хэнд ч зөвшөөрөл олго гэсэн чиглэл өгөөд байгаа. Энэ хүрээнд 7000 аж ахуйн нэгж зөвшөөрлөө аваад байна. Цахимд шилжүүлснээр 190 сая төгрөг хэмнэснээс гадна төрийн албан хаагчийн хувьд ч, иргэдийн хувьд ч ачаалал нь буурсан. Өмнө нь зөвшөөрөл авахын тулд тамгатай цаас барьж арав гаруй байгууллагаар явдаг байсан. 

Нийслэлээс Зам тээврийн нэгдсэн системийг нэвтрүүлж байна. Улаанбаатар хот 1.6 сая хүн амтай, 600 мянган автомашинтай. Өдөрт 350-400 мянган автомашин хөдөлгөөнд ордог. Нийт тээврийн хэрэгслийн 60 хувь нь Бага тойруугаар зорчдог. Иймээс бид Бага тойруу дээр хяналтын камерууд ашиглаж эхэлсэн. Нэг сонин дата гарсан. Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 20 хувь нь ямар нэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй гэх мэт зөрчилтэй нь илэрсэн. 

Энэ ондоо багтаад Улаанбаатар хотыг бүрэн хянаж эхэлснээр жолооч нарын хариуцлага улам нэмэгдэнэ. Нийслэл замын хөдөлгөөний соёлыг нэвтрүүлж чадна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.