СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-08

🔴LIVE: Эрдэмтэд хагас тэрбум төгрөгөөр үнэлэгдэх бүтээгдэхүүн, төслөө танилцуулав

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
10 сарын өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Инновацын 7 хоног-2023” арга хэмжээний хүрээнд өнөөдөр “AGRI SHOWCASE TOUR” арга хэмжээ боллоо.

Хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнд бий болсон инновацын бүтээгдэхүүн үйлчилгээг хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулж, бизнес эрхэлж буй үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийн төлөөллүүдэд танилцуулах, хамтын ажиллагааны боломж бий болгож, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд өнөөдөр эрдэмтэн судлаачид бордооны чиглэлийн 1, эм бэлдмэлийн 14, үр тариа сортын 6, технологи, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх 5 төсөл, тэжээлийн 2 нийт 28 төслийг хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгчдэд танилцууллаа.

Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачдын олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд 1990 оноос хойш 526 бүтээл бүртгэгдсэн байдаг. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын судлаачид газар тариалан, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн 160 гаруй сортыг бий болгож, үйлдвэрлэлд хэрэглэлээ болгожээ.

Түүнчлэн мал эмнэлгийн салбарт дэлхийн шинжлэх ухааны дөрвөн нээлтийг бүртгүүлж, малын эмчилгээнд 60 гаруй вакцин, оношлуур, 70 гаруй био бэлдмэлийг бий болгоод байна.

БСШУ-ны дэд сайд Г.Ганбаяр нээлтийн үеэр Шинжлэх ухаан, технологи, инновацын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ намрын чуулганаар өргөн барина хэмээн мэдэгдлээ. Ингэснээр тус салбарт өөрчлөлт гарна гэдгийг тодотгов.

Ингээд эрдэмтэн судлаачид сүүлийн жилүүдэд өөрсдийн хийсэн шинэ бүтээлээ танилцуулав.

-Малын булчин цайх, оронги өвчнөөс сэргийлэх, эмчлэх “Зэсел” тарилгыг дотооддоо үйлдвэрлэх боломжтой. Уг тарилга нь импортыг орлох бүтээгдэхүүн болно гэдгийг бизнес эрхлэгчид танилцуулав.

- Грийн био бэлдмэлд нь Монгол орны ой мод, бэлчээрийн голлох хөнөөлт шавж болох царцаа, Өрөөсгөл хүр эрвээхэй, Сибирийн хүр эрвээхэй, Якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцэртэй тэмцэхэд зориулалагдсан, эмгэг төрүүлэгч сонгомол үйлчилгээтэй бактерийн био бэлдмэл ажээ. Грийн био бэлдмэлд оюуны өмчийн үнэлгээ хийлгэхэд энэхүү бүтээгдэхүүний технологи хагас тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн ажээ. Энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг илэрхийлж өгнө үү хэмээн хүслээ.

-Манай улсын хүнсний ногооны механикжуулалд 31-56 хувьтай байдаг. Өрхийн тариалан эрхлэгчдийн талбайн хэмжээ нэмэгддэгч ургацын хэмжээ нэмэгдэхгүй байгаагийн нэг шалтгаан нь механикжуулалд ажээ. Иймд .

-Ухаалаг газар тариалангийн цахим платформыг танилцуулав. Уг платформ нь нэгж талбарт суурилсан газар тариалангийн мэдээллийн үйлчилгээг бий болгож, таримлын төрөл, хэмжээ, байршил, бүтээмж, хэлбэлзлийн талаарх мэдээллээр хангах ажээ.

-. Ус болон химийн нэмэлт ямар ч бодис ашиглахгүйгээр 100% органик, өвчин үүсгэгч бактери 100% бүрэн устгасан, хөрсөнд 0.2% Со2 ялгаруулдаг, хамгийн эко бордоог Монголдоо үйлдвэрлэж мөн Европ болон Америк зах зээлд экспортолж байна. Уг хонины ноосон бордоог үйлдвэрлэх үйлдвэрийн хүчин чадал 2500 орчим тонн. Гэтэл одоогийн байдлаар жилд 200 тонныг үйлдвэрлэж байна. Уг бордоог олон улсад худалдан авах захиалга ирдэг ч үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг танилцуулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.