СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-08

Зугаалж яваад Орхон голын усанд осолдсон 14 настай хүүг эрэн хайж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
10 сарын өмнө

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн “Толгойн боолт” гэдэг газарт 20 хүүхэд зугаалж явснаас 1 хүүхэд Орхон голын усанд сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг 06.06-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Д /14 настай, эрэгтэй/-ыг Хархорин сумын Вангийн-Овоо багийн Толгойн боолт гэдэг газраас Нарийн хүн багийн Таван салааны гарам гэдэг газар хүртэл Орхон” голын усаар завиар, голын эрэг дагуу явганаар нийт 45 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж үр дүнд хүрээгүй тул 21:25 цагт түр зогсоосон. 06.08-ны өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.