СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-08

Сонгуулийн тухай хууль: Намууд гишүүд болон дэмжигчээсээ мөнгөн болон үйлчилгээ, дэнчин авахыг хориглоно

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
10 сарын өмнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах, тойргоос болон жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог 78/48 байхаар, жагсаалтаар нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа 1:1 байхаар тусгаад байгаа юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Асуултад хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хариуллаа. Ажлын хэсгийн ахлагчийн хариулснаар хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтүүдийг тоймловол.

-Нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааг зөвхөн нам, эвсэл нь хийнэ

-Нэгдсэн сурталчилгаа хийх боломжтой бөгөөд гурван хуудас хүртэлх хэвлэмэл материал тарааж болно

-Сурталчилгааны нийт зардлын 15-аас хэтрэхгүй хувийг цахим сурталчилгаанд зарцуулна

-Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш гурав хоногийн дотор гурван төрлийн цахим хуудас бүртгүүлнэ

-Гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэдийн саналыг авна

- Сонгогч тухайн тойргийн мандаттай тэнцүү тооны нэр дэвшигчид болон нам эвсэлд санал өгөх

-Төрийн аудитын дээд байгууллага нам эвсэл, бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлан гаргах, сонгуулийн зардлын дээд хэмжээг батлах

-Сонгуулийн зардлыг бууруулах чиглэлээр тойрог тус бүрд нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх

-Нам нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хандив, үйлчилгээ, дэнчин авахыг хориглох, шударга ёсны зарчим баримталж, нийгмийн төлөөллийн оролцоог бүрэн хангах

-Сонгуульд оролцож буй нам эвсэл хоёр удаа цахим хэлбэрээр нэрсийн жагсаалтыг өгөх

-Нэг намын саналын босго 3.0 хувь, хоёр нам бүхий эвслийн босго 5.0 хувь, гурав болон түүнээс олон нам бүхий эвслийнх 7.0 хувь байх,

-Жагсаалтаар болон тойрогт давхар нэр дэвшихгүй,

-Намууд тойргийн мандатын 50 доошгүй хувьд нэр дэвшүүлэх, 

-Төсөвт тусаагүй нийгмийн халамж хамгааллын хөтөлбөр зарлах, амлалт өгөхийг хориглох,

-Сонгогчийн нэрийн жагсаалтын нэгдсэн санд бүртгэлийн хуудас авсан сонгогчийг ялган тэмдэглэж, хурууны хээгээр нэгдсэн санд таниулах,

-Сонгогчид жагсаалт дахь нэг нам, эвсэлд, эсхүл жагсаалтаар нэр дэвшигчээс нэгийг сонгож саналаа өгөх,

-Сонгогчдын нэрийн жагсаалт ил тод байх,

-Нийслэл, аймгийн төвд 400, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагч ажиллах,

-Нэр дэвшигчийн сонин, сэтгүүлийн хэмжээ хоёр хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй,

-Ухуулах хуудас нэг хэвлэлийн хуудас байх, аймаг, дүүргийн нэг хэсэгт тав, бусад газарт гурван зурагт самбар байрлуулах зэрэг зохицуулалтуудыг тусгаж байгаа юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.