Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг Мандал уулын аймаг, Богд хан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт 2023 оны долдугаар сарын 27, 28-нд, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Говь-Алтай аймагт наймдугаар сарын 1, 2-нд тус тус тэмдэглэнэ.
Хурдан морины бүсийн уралдааныг аймаг байгуулагдсаны ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулна. Мөн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн саналыг үндэслэн Говьсүмбэр аймгийн баяр наадмыг 2023 оны долдугаар сарын 06, 07, Булган аймгийн баяр наадмыг тус сарын 08, 09, Дорноговь аймгийн баяр наадмыг 27, 28-нд тус тус тэмдэглэхийг зөвшөөрлөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрт Завхан аймаг ямар ч хамааралгүй. Манжийн засгийн газраас Найралт төвийн 11-дүгээр он буюу 1733 онд Сайн ноён аймгийн нутаг Улиастайд "Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжины газар"-ыг байгуулсан. 1931 онд БНМАУ-ын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн шинэчилсэн зохион байгуулалтаар Хантайшир уул, Цэцэрлэг мандал уулын аймгийн нутгаас шинээр зохион байгуулагдсан Завхан аймаг Улиастайд төвлөсөн. Одоо Хантайшир уулын аймгийн 100 жилийн ой хийнэ гээд байдаг. Голомт нутаг Говь-Алтайд нь хийх ёстой бус уу? 1923 онд 4 аймгийн нэрийг уул усны нэрээр өөрчлөх Ардын Засгийн газрын шийдвэр гарсан. Ардын Засгийн газар орон нутагт Аймаг, Хошуудыг зохион байгуулсан 1923 оны хурлуудын шийдвэрийг баталж өгөөгүй. 1924 онд орон даяар "Жинхэн ардын хурал"-уудыг дахин зохион байгуулах. Энэ хурлуудын шийдвэрийг үндэслэж аймаг, сумуудын зохион байгуулалтыг мөн онд Ардын засгийн газар баталж өгсөн түүхтэй. Ардын Засгийн газрын тогтоолоор батлагдсан нэрний ойг хийгээд байна уу? Ард олон хуралдаж Аймаг, Сумаа үүсгэн байгуулсан ойгоо хийгээд байна уу? Энэ мэт олон асуудлуудыг улс орон даяар нэг мөр ойлголтод оруулж цэгцлэх шаардлага байна даа гэж бодож явдагаа та бүхэндээ толилуулж санал солилцоё оо.
Хантайшир уулын аймгийн ойг хоёр аймаг тэмдэглэх нь түүхийг гуйвуулж байна . 1931 онд Завхан аймаг байгуулах тогтоол гарсан байгаа шүү
Манжийн засаг захиргааны нэршлээр бичээд байгаа нь хятад цустай нөхдүүд л санаатайгаар ингэж бичээд байна уу
Говь сүмбэр,Орхон,Дархан уул аймгуудыг татан буулгаад Сэлэнгэ,Булган,Дорно говьд нь нийлүүлмээр байна аа зарим жижиг сумд аймгийн төвийн дэргэдэх сумдыг ч нийлүүлмээр байна 21 байтугай 18 аймагч олон ш дээ ер нь ядаж гурав гурваар нь нийлүүлээд 6 аймаг болгох хэрэгтэй 6 аймаг тус бүр 20 сумтай болж нийт 120 сумтай болчихмоор юм доо
Тэгвэл Завханы 100 жил гэж яагаад яриад бгаа юм бэ?Говь-Алтай,Завхан 2 нэг аймаг байсан гэсэн.1923 онд аймгийн төв нь хаана байсан тэр аймаг нь тэмдэглэх нь зүйтэй байх даа.
Халхын 4 аймгийн ойг оль аймаг нь залгамжлан тэмдэглэх тухай АИХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол байдаг. Үүний дагуу Завхан аймаг тэмдэглэсээр ирсэн. 1931 онд Завхан Алтай гэсэн 2 аймаг байгуулж 1934 онд нэг аймаг болгож Завхан аймаг болсон. Тэгээд 1940 онд дахин салгаж Завхан Говьалтай 2 аймаг болгосон .1956 онд Хөхморьт Жаргалан Баян-Уул 3 сумыг Завхан аймгаас салгаж Говьалтай аймагт өгсөн.Энэ баримт нэгийг өгүүлнэ.1911 оноос Улиастай сайдын албан тушаал буй болж Улиастайд ажиллаж байсан. Засагт хан аймгийн чуулган даргаар Сэцэн сартуул хошууны ноён Жалцангомбоцэдэн,Цогтой вангийн хошууны ноён Дамдин-Абиша нар ажиллаж байв.Мөн Хантайшир уулын аймгийн чуулган чуулган даргаар Шүүх яамны сайд асан Найдансүрэн мэйрин гэхчлэн дандаа Завханы хүмүүс ажиллаж байсан билээ.Говвьалтайнхан түүхийн жишгийг эвдэж энэ жилээс тэмдэглэх болсон бөгөад цаана нь ЗГХЭГ-ын дарга Амарбаясгалан хөөрөгдөж засаг дарга Амгаланбаатар гүйцэтгэж байна
Манжын үед Засагт хан нь бэлэгдлийн чанартай жирийн нэг багаахан хошууны засаг ноен төдий байв.Аймгийн хэрэгт ямарч хллбогдолгүй.Харин төрийн эрх мэдэл үйл ажиллагаа Улиастайд төвлөрч байсан.Энэ байдал 1911-1931 он хүртэл үргэлжилсэн.Улиастай сайл Хантайшир уулын аймгийн чуулган даргын албан тушаалууд нь төоийн хэргийг хамаарч Улмастайд үйл ажиллагаа явуулж байсан.Харин Хантайшир уул нь Говьалтай аймаг оршиж буй.Зөвхөн үүгээр нь Говьалтай 100 жил тэмдэглэх ёстой албан ёсны газар гэх нь маш их учир дутагдалтай шүүдээ. Тэгвэл Хантайшир уулын аймгийн чуулган даргын газар хаана байсан бэ чухам аль аймгийн нь харьяат хүмүүс удирдаж байсан бэ гэхчлэн олон зүйл дагуулна.Зарчмын хувьд 2 аймаг 2-лаа тэмдэглэж болох ч буруу жишиг тогтоож Өвөрхангай Булган Цэцэрлэг мандал уулын аймгийн ойг Дорнод Сүхбаатар Ханхэнтий уулын аймгийн ойг тэмдэглэх гэхчлэн завхрал гарна даа
Tow harii