"IHC" койныг зах зээлд анхлан гаргагчдын нэг, комедиан Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж байгааг баталж Эрүүгийн цагдаагийн албаны дарга, хурандаа Т.Сүхболд дараах мэдээллийг хийлээ.
Эрүүгийн Цагдаагийн албаны дарга, хурандаа Т.Сүхболд:
-Койны хэрэгт ажлын хэсэг гараад ажиллаж байна. Санхүүгийн зохицуулах хороо болон Эрүүгийн цагдаагийн газраас эрсдэлтэй, гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн 26 койныг шалгасан. Үүнээс хоёр койн нь гэмт хэрэг хийсэн байх үндэслэлтэй байна гэж үзээд яллагдагчаар татах саналаа прокурор гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Харин хоёр койн харилцагчдадаа мөнгийг нь буцаан өгсөн гэдэг нь нотлогдсон учир хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үлдсэн 22 хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Харин иргэн Б.Идэр-Одыг койны хэргээр шалгаж байгаа. Интерполын хөх буланд эрэн сурвалжилж байгаа нь үнэн. Шалгах шаардлагатай зүйл байгаа. Хаа байгаа газрынх нь хаягийг тогтоох зорилготойгоор эрэн сурвалжилж байна. “IHC” койныг хэрэгт холбогдогчийг яллагдагчаар татах саналаа цагдаагийн байгууллагаас прокурорт өгсөн. Прокурор яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгээд явж байгаа ийм л хэрэг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хуцаад байгаач явсан хойно нь орилно,энэ зураас нүдэт хаа холдоггийн ээж нь гэж эргүү чунганц энд тэнд жорлон яриад чааж явааштэ