"Их бит" компанийн хувьцаа эзэмшигч байсан Б.Идэр-Одыг Интерполоор эрэн сурвалжилж байгаа талаараа Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Тэдний олж мэдсэнээр тэрээр Австралиас АНУ-д очоод байгаа аж. Б.Идэр-Одыг койнтой холбоотой хэргээр зайлшгүй шалгах баримт цагдаагийнханд олджээ.
Дараагийн койнтой холбоотойгоор эрэн сурвалжлагдаж байгаа хүний нэг нь "ELF койн"-ыг үүсгэн байгуулагч Б.Батжин болоод байна. Түүнийг мөрдөн шалгаж байх үед оргон зайлсан учир Цагдаагийн ерөнхий газар эрэн хайх ажиллагааг улс даяар эхлүүлжээ.
Эрүүгийн Цагдаагийн албаны дарга, хурандаа Т.Сүхболд "Санхүүгийн зохицуулах хороо болон Эрүүгийн цагдаагийн газраас эрсдэлтэй, гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн 26 койныг шалгасан. Шалгах шаардлагатай үүссэн хоёр койн харилцагчдадаа мөнгийг нь буцаан өгсөн гэдэг нь нотлогдсон учир хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин үлдсэн 22 хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" хэмээн өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэдний нэг нь "ELF койн" болж таараад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэн юм уу энэ нэг хачин эвлүүлэг шиг л харагдаад байх юм. Монголын цагдаагийн сайт, тэгсэн хэрнээ WANTED ч гэх шиг. Баримттай юм бичнэ шүү та нар