СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Шувуу" ажиллагааны хүрээнд 92 иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Оюутолгойн гэрээний хэлэлцээрийн явц болон “Шувуу” ажиллагааны явцын талаар мэдээлэл хийж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Энэ хүрээнд 5Ш ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Миний бие "Шувуу" ажиллагааг нь ахалж ажиллаж байна. Бид анх 92 хүний асуудлыг танилцуулсан. Энэ нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан, бусад төрлийн гэмт хэрэг үйлдээд мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан 92 нэр бүхий хүмүүсийг Монгол Улсад авч ирж мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр ажиллана гэж байсан. Энэ тоо одоо өсөж 127 хүний нэр гарч ирж байна. Тэднийг "Шувуу" ажиллагааны хүрээнд тасралтгүй эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэх, зарим улстай хамтран ажиллаж авч ирэх чиглэлээр ажиллаж байна. . Үүнээс улаан булангийн 3, хөх булангийн 42 буюу нийт 45 хүнийг олж тогтоосон. Интерполоор эрэн сурвалжилж байсан 47 хүний 25-ынх нь байршлыг илрүүлсэн. Дээрх этгээдүүдийн гадаад паспортын бүртгэлийг улсын бүртгэлийн мэдээллийн санд хүчингүй болгосон. Харин сайн дураараа хэргээ шийдвэрлүүлэхээр 12 хүн ирсэн. Бид нэмж арав орчим хүнийг авч ирэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Авч ирсэн болон сайн дураараа ирсэн хүмүүсийн дөрвийг нь шүүхэд шилжүүлсэн. Үлдсэн 13 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа.

Тиймээс хууль сахиулах байгууллагууд руу нь бичгээ хүргүүлээд ажиллаж байна. Мөн Ерөнхий сайд асан Тэр хүнийг санхүүжүүлж байж болзошгүй үйлдлийг шалгаж байна.

 Гэр бүл нь амьдардаг байшингаа шатаах гэж оролдоод зугтсан эрүүгийн хэрэгтэн. Энэ хүний газар гишгэж, гал үлээх хоёроос бусад нь бүгд худал гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.