СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-07

🔴LIVE: “Тавантолгой төмөр зам“ ХХК, “Тавантолгой“ ХК-д гүйцэтгэх захирал томилох сонгон шалгаруулалт явуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЦХХХ-ны сайд Н.Учрал сайд нар танилцуулж байна. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Засгийн газрын авлигын эсрэг хэрэгжүүлж байгаа "Шилэн" ажиллагааны хүрээнд БЗС-гийн мэдээллийг ил болгосон. Цаашид тус сангийн үндсэн зорилгод уялдуулан үйл ажиллагааг нь явуулах нь зүйтэй гэж үзсэн. Тодруулбал, тэргүүлэх зэрэглэлийн мэргэжлийг жил бүр гаргаж, дэлхийн топ их, дээд сургуульд тэтгэлгээр болон зээлээр суралцах боломжийг хангаж ажиллах нь зүйтэй хэмээн үзлээ. Ингэхдээ . Төрөөс тавьсан болзол шаардлагыг хангасан иргэн бүрт нээлттэй болж байна. 

Мөн . Ийнхүү тус бүрдээ 1.5 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй 20 авто зам засвар, арчлалтын компанийг нэгтгэж, нийт 38 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани болгон өөрчлөн байгуулж байна. 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон. Улмаар БЭТ томилсон. Энэ хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Иймд тус компанид тогтоосон онцгой дэглэмийг цуцалж байна.

Мөн "Тавантолгой Төмөр зам" ХХК-д өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр онцгой дэглэм тогтоож, БЭТ томилсон. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар мөн онцгой дэглэмийг дуусгавар болгох шийдвэр гаргалаа. Дээрх хоёр компанид тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дуусгавар болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулж тус хоёр компанийн гүйцэтгэх захирал томилох сонгон шалгаруулалт явуулах асуудлыг ЗГХЭГ болон Төрийн өмчийн хорооны даргад даалгасан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.