СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-06-07

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг өнөөдөр харьяалал харгалзахгүй үзлэг, оношилгоо хийнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 90 жилийн ой “Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв” байгуулагдсаны 5 жилийн ойд зориулсан нээлттэй өдөрлөг өнөөдөр /2023.06.07/ 10.00 цагаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эхэлнэ. 

Иргэд харьяалал харгалзахгүй дараах үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах боломжтой. Нээлттэй өдөрлөг 15.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд тус эмнэлгийн А блок /амбулатори/-ийн тавдугаар давхарт болох юм.

Нээлттэй өдөрлөгөөр:

  • Биеийн найрлага хэмжих Accuniqu-920 аппаратаар өөх, булчингийн масс, эрдэс, уургийн хэмжээг тодорхойлж, дүгнэлт гаргах;
  • Ясны нягт тодорхойлох Osteosys 3000 аппаратаар ясны сийрэгжилтийг тодорхойлох;
  • Хэвлийн ЭХО оношилгооны аппаратаар дотор эрхтний өөрчлөлтийг тодорхойлох;
  • Цусан дахь сахрын хэмжээг тодорхойлох;
  • Хоол зүйн иж бүрэн зөвлөгөө мэдээлэл өгөх;
  • Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс сэргийлэх сургалтыг зохион байгуулах;
  • Дотор, мэдрэлийн эмчийн үзлэг зохион байгуулах;
  • Шинжилгээ, оношилгоонд иргэдийг хамруулах;
  • Витамин, эрдэс, нэмэлт бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа;
  • Үйлчлүүлэгчдийг эмчилгээнд хамруулах, цаг товлолт хийх зэрэг ажлыг зохион байгуулна.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.