СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Г.Ган-Очир: Эхнэр А.Ариунтуяа худал мэдүүлэг Францын цагдаа нарт өгсөн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Франц улсын шоронд эхнэрээ хүчирхийлсэн хэргээр хоригдож буй иргэн Г.Ган-Очир утсаар шууд холбогдож мэдээлэл өгөв.

Иргэн Г.Ган-Очир:

-Миний хувьд Монголын авлига албан тушаалын хэрэгт холбоотой хүмүүсийн талаарх мэдээллийг хуулийн байгууллагад өгч, Европын улс руу дүрвэсэн. Франц улсад ирээд буруу хүмүүст итгэж явсны үр дүнд гүтгүүлээд тус улсын шоронд хоригдож байгаа. н.Энхжаргал, н.Отгонбаяр гэх хүмүүс намайг гүтгэж шоронд оруулсан. Франц улсын цагдаа нар 2022 оны 12 сарын 26-ны өдөр байрлаж байсан байранд ирж баривчилсан.

Яагаад баривчилж буй шалтгааныг тодруулахад Монгол улсын Засгийн газраас 2022 оны 8 дугаар сараас эхлэн Интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлт, эх оронд нь буцаан авах хүсэлт өгсөн байсан. Үүнээс гадна Э,О нар нь худал мэдээлэл өгч намайг баривчлуулсан байсан. Шоронд орсноос хойш дөрвөн шүүх хуралд орсон. Эхнэр А.Ариунтуяа, "Г.Ган-Очир надад хүчирхийлэл удаа дараа үйлдсэн' хэмээн хуурамч нотлох баримтаар худал мэдүүлэг өгсөн. Мөн хоёр хүүгээ зоддог, халуун усаар түлж байсан гэдэг. Тийм зүйл Монголд байхад болж байсан ч энэ нь хадамж ээжтэй холбоотой гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.103

Энэ гэж балай хулгайчид хэн итгэх юм чи Францад байх нүүр байхгүй тэнд бна Монголчууд чамайг сэтгэцийн өвчтэй худлаа ярьсан хөгийн хулгайч гээд үздэггүй юм бна лээ

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.103

өвчтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.