СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-07

Өсвөр насныхан сонгуулийг мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн, төрд гарах арга гэж үзэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Сонгуулийн ирц жил ирэх тусам буурсаар байна. Угтаа бол бидний сонгосон хүмүүс хууль тогтоох дээд байгууллагад төрийн эрх барьж ард түмний аж амьдралыг шийддэг. Төрд түмнийг төлөөлөх хүмүүсээ өөрсдөө сонгох Монгол Улсын иргэний үүрэгт ажилдаа идэвхтэй, хариуцлагатай байх учиртай.

Гэтэл 18-34 насны залуус сонгуульд санал өгөх нь чухал асуудал гэж үзэхээ больж үл ойшоох хандлагатай болсныг төрийн болон төрийн бус байгууллагууд, хөндлөнгийн олон судалгааны дүнгэлт харуулсаар байна. Тухайлбал, байна. Түүнчлэн талаар судалгааны дүгнэлт гарчээ.

Энэхүү 15-18 насны сурагчдын улс төрийн ойлголт, оролцоог тодорхойлох судалгааг “Зориг сан”-аас зохион байгуулдаг “Залуу манлайлал хөтөлбөр”-ийн оролцогчид болох “Яасан бэ?” төслийн баг, “Нийгэм Улс Төрийн Боловсрол” НҮТББ  хамтран хийсэн байна. Судалгаанд Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн төрийн өмчийн болон хувийн нийт 40 ерөнхий боловсролын сургуулийн 1146 сурагчийг хамруулжээ.

. Тэгвэл 2021 онд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд эдгээр насны ангиллын 50.1 хувь нь саналаа өгсөн нь 35 ба түүнээс дээш насны ангиллын ирцээс 8.3 хувиар бага байгаа юм. Үүнд олон хүчин нөлөөлж байгаа ч өсвөр настнууд улс төрд оролцох боломжтой үе ирэхэд улс төрийн анхан шатны мэдлэг дутмаг, мэдээлэл хомс байгаа нь илүү нөлөөлдөгийг судалгаагаар онцолжээ. Мөн байна.

Улс төрийн мэдээллийг 63.3 хувь нь фэйсбүүкээс авдаг

Манай улс цөөн хэдэн үзүүлэлтээр дэлхийд толгой цохьдогийн нэг нь цахим хэрэглээ түүнд зарцуулах хугацаа байдаг. Тэгвэл Монголын 10-18 насны хүүхдүүдийн цахим хэрэглээ олон улсын байгууллагуудаас гаргасан зөвлөмжөөс даруй 2-3 дахин их байна. гэсэн үг. Тэгэхээр энэ хугацаанд өсвөр насныхан цахим орчноор тархаж буй олон төрлийн сөрөг болон хуурамч мэдээлэл, улс төрийн мэдээг насанд хүрэгчидтэй адил хүлээн авч харж байна. Гэтэл өсвөр насныхны сэтгэл зүй бүрэн төлөвшөөгүй, сэтгэл санааны хамгаалалт сул, муу мэдээнүүдийг ялгаж салгаж бүрэн ойлгоогүйгээс айдаст автах, ирээдүйдээ итгэх итгэл сулрах олон сөрөг үр дагавартай байдаг. Энэ нь ч судалгааны үр дүнгээр гарчээ.

Өсвөр настнуудын улс төрийн мэдээлэл авч байгаа гол суваг нь фэйсбүүк, телевиз, мэдээллийн сайтууд байна. Тухайлбал, гэж хариулжээ. Эдгээрээс гадна гэж дүгнэжээ. Энэ нь мөн өсвөр настнуудын сонголтод нөлөөлдөг аж.

“Конрад Аденауэр” Сангийн дэмжлэгтэйгээр 2021 онд “Нийгэм улс төрийн боловсрол” НҮТББ-ын гүйцэтгэсэн 17-26 насны “Z үеийн залуучуудын улс төрийн оролцоо” судалгааны үр дүнтэй харьцуулан харвал энэ юм. Судалгаанд оролцож буй 15-18 насны залуус гэр бүл, найз нөхдийн сонголт болон цахим орчинд өрнөж буй хандлага, тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан сонгуульд саналаа өгнө гэж хариулжээ. Түүнчлэн улс төртэй холбоотой сэдвээс насанд хүрээгүй гэдэг үндэслэлээр тэднийг улс төрийн сэдвээс хол байлгах хандлага бий. Улмаар улс төрийн боловсрол, мэдлэг хангалтгүйгээр насанд хүрч сонгуульд оролцож, санал өгдөг. Энэ нь эргээд залуус сонгуульд оролцож санал өгөхгүй байх, санал өгөхдөө бие даасан сонголт хийж чадахгүй байхад шууд нөлөө үзүүлдэг.

Хүүхдүүд авилгалыг бууруулж боловсролын системийг сайжруулахыг хүсч байна

Улс төр бужигнаантай, элдэв төрлийн хөнгөлөлттэй зээл, хөгжүүлэх сан тойрсон асуудал их байгаа ч өсвөр насныхан насанд хүрмэгцээ сонгуульд саналаа өгнө гэж хариулсан нь найдвар төрүүлнэ. Тухайлбал, 74 хувь нь тийм, 10 хувь нь үгүй, 15 хувь нь хэлж мэдэхгүй байна гэж хариулсан байгаа юм. . Бүр цаашлаад хүүхдүүд улс төрд оролцох нийгмийн эерэг өөрчлөлтийг авчрах, шударга байдал, нийгмийн салбаруудын тогтолцоог сайжруулахыг томчуудын адил хүсч байгаа юм. Тиймээс үүн дээр тулгуурлан сонгуульдаа идэвхтэй оролцдог, улс төрийн суурь мэдлэгтэй, бие даан сонголт хийх чадвартай сонгогчдыг бэлтгэхэд анхаарч сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна. 

Б.БЯМБАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 112 (7097)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.