СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр хэлэлцжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

“Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлэгт төрийн холбогдох байгууллагуудын удирдлага, мөн 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засаг, нийгмийн харилцан үр ашигтай, зах зээлийн зарчимд суурилсан үйл ажиллагааг бэхжүүлэх нь чухал. Энэ хүрээнд бид Улмаар хотын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх буюу төсвийн хамаарлыг бууруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хотын үнэт цаасыг гаргаж, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах зэрэг бодит зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Мөн . Энэ хүрээнд бид худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхтэй холбоотой 134 нэр төрлийн үйлчилгээг цахимжуулсан. Өнгөрсөн хугацаанд бид тодорхой салбар чиглэлүүдэд хувийн хэвшилтэйгээ хамтран ажилласаар ирсэн. Тухайлбал, гэр хорооллын гэв. 

Мөн Хотын дарга энэ ондоо багтаан нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны давхардал, хийдлийг арилгах, тодорхой хэсгийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, нэгтгэн нийлүүлэх, татан буулгах гэх мэт засаглалын тодорхой шинэчлэлүүдийг хийхээр төлөвлөөд байгаагаа онцоллоо.

Хэлэлцүүлэг үр дүнтэй болж, төр, хувийн хэвшлийн түншлэл, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах, шаардлагатай хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах зэрэг олон асуудлыг тал бүрээс нь хөндсөн юм.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.