90 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан мах, гурилын компаниудад ШӨХТГ-аас шалгалт оруулж эхэлжээ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Н.Мандуул өөрийн цахим хуудаснаа "Төрөөс 3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан мах, гурилын компаниудад өнөөдрөөс эхлэн ШӨХТГ-ын зүгээс шалгалт оруулж эхэллээ. Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2022 онд батлагдсан. Уг хуулийн хүрээнд мах, гурилын нэр бүхий компаниуд нийт 90 орчим тэрбум төгрөгийн зээл авсан байдаг" гэж бичжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бага хүүтэй зээл авчихаад бүтээгдэхүүнээ үнэ нэмээд зараад луйварчдыг сайн шалгаарай .
Ийм бага хүүтэй мөнгө авчаад үнээ нэмээд бдаг их шуналын дэвүүд юмаа
Буудайн үнэн өсөөгүй улсаас татааз авсан.махны үнэн өсөөгүй хотноосоо зургаан мянгаар ачуулсан адууны мах таван мянга кг тэгээд лангуун дээр кг 18 аас 20 мянга болдог