СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-06

🔴LIVE: “ICT EXPO-2023” зургаадугаар сарын 9,10,11-ний өдрүүдэд болно

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
9 сарын өмнө

Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT EXPO-2023” зургаадугаар сарын 9,10,11-ний өдрүүдэд  Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Мөн энэ сарын 8-нд болох “ICT Forum Mindgolia 2023” форум, олон улсын сайд нарын дээд хэмжээний уулзалт, онцлох үйл явдлуудын мэдээллийг хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Цахим хөгжил харилцаа холбооны яамны ТНБД Б.Батцэцэг: 

-Монгол улсын харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарын томоохон арга хэмжээ болох “ICT EXPO-2023” 16 дахь жилдээ болох гэж байна. Энэ жилийн тухайд зохион байгуулалт, цар хүрээний хувьд арай шинэлэг байхаар бэлтгэл ажлаа хангаж байна. Гадаад зочид, тусгай хэрэгцээт иргэд гэх зэргээр бүгдэд хүртээмжтэй байх болно. Форумын үйл ажиллагаа гурван хэсэгт хуваагдах болно. Монгол улсын хөгжлийн дараагийн 10 жилийн төлөвлөгөө буюу уул уурхайд суурилсан эдийн засгаас оюун санаанд суурилсан эдийн засаг руу шилжих чиглэлээр хэлэлцэх болно. 

Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа: 

-Дөрвөн өдрийн хугацаанд 18 дэд арга хэмжээг зохион байгуулна. Энэ жилийн нэг онцлог нь цаасгүй экспог зохион байгуулж байна. “ICT EXPO-2023” мини апп гаргаад оролцож буй бүх байгууллагуудын аппликейшнд баннер байдлаар байршиж, хөтөлбөр, оролцогч байгууллагуудын танилцуулга, хаана ямар үйл ажиллагаа болох талаар бүх мэдээлэл байх болно. Зургаадугаар сарын 9-ны орой нээлтийн 3д болон лазер шоу болно. Анх удаа THE HU хамтлагийн тоглолтыг олон нийтэд үзүүлнэ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.