Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд БНХАУ-аас эрүүгийн хэргийн нэг шүүгдэгчийг авчирлаа.
Бусдын эд зүйлийг дээрэмдсэн хэрэгт холбогдон шалгуулж, хэргийг нь шүүхээр шийдвэрлэхийн өмнө оргосон М.Жавхлан хэмээх 23 настай залууг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэс, ЭЦА-ны Эрэн сурвалжлах хэлтсийнхэн улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан юм.
Тэрбээр 2019 оны арваннэгдүгээр сарын 7-ны шөнө 01.00-02.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутагт иргэн Э.О руу зэвсгийн чанартай зүйл хэрэглэн довтолж, гар утсыг нь дээрэмдсэн хэрэгт яллагдагчаар татагдсан аж. Шүүхээс түүнийг эрэн сурвалжлах захирамж гаргасны дагуу М.Жавхланг ЭЦА-ныхан 2021 оноос хойш эрэн сурвалжлах ажиллагаа явуулаад БНХАУ руу оргон зугтсан байж болзошгүй мэдээлэл авсан байна. Улмаар Монгол Улс БНХАУ-тай байгуулсан Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу энэ сарын 4-нд тус улсын Эрээн хотоос баривчилж, Улаанбаатарт авчран ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хуяглан хүргэж, цагдан хорьжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Том.хулгайчид.сураг.бна.уу
энэ одоо юу вэ худлаа ажил хийгээд байхын энэ том хулгайч нараа олж ирээчээ тэр дундаа нүүрсний хулгайч нар
surtei shdee hugiin yum hiigeed bhiin gar utas ch geh shig busad tom hulgaichuudaa avch ireech