СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Автомашины “азын” 12 дугаар зарсан ЗТХЯ-ны мэргэжилтэнд яллах дүгнэлт үйлдүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Автомашины “азын” гэгдэх ижил тоо, цифртэй дугаарыг албан тушаалаа ашиглаж бусдад худалдан борлуулсан хэрэгт холбогдсон, ЗТХЯ-ны мэргэжилтнээр ажиллаж байсан эмэгтэйд яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ.

Уг дугаартай холбоотой хэргийг АТГ удаа дараа шалгаж, холбогдох журмыг нь өөрчлөх мэдэгдэл хэд хэдэн удаа өгч байсан. Үүнтэй холбоотойгоор тус яамныхан VRS буюу тээврийн хэрэгсэлд улсын бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийх, дугаар олгох, тээврийн хэрэгслийн бүртгэлийн программдаа өөрчлөлт оруулж ирж. Гэвч ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн асан Б.Эрдэнэтуяа уг программыг хариуцан ажиллаж байхдаа тээврийн хэрэгслийн улсын дугаарын шинэ сери гаргахад ижил тоотойг нь иргэд захиалах боломжгүй төлөвт оруулан, тохиргоог нь өөрчилж байсан хэрэгт холбогдсон.

Улмаар “азын” гэх 12 дугаарыг илүү үнээр худалдан борлуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн уг хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн байна. Хавтаст хэргийг прокурор хянаад мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд явуулсан гэж үзвэл шүүхэд шилжүүлэх юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.