СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гэр бүлийн маргааны улмаас сураггүй болсон 16 настай хүүгийн цогцсыг олжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Гэр бүлийн маргааны улмаас сураггүй болсон хоёр иргэнийг ОБЕГ-аас хайж байгаа талаар өчигдөр бид мэдээлсэн. Тэгвэл Ховд аймгийн Үенч сумын 16 настай иргэний цогцсыг олжээ.  

Тодруулбал, Ховд аймгийн Үенч суманд 06 дугаар сарын 02-ны өдрийн 20:00 цагийн орчим иргэн Ө гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06 дугаар сарын 04-ний өдрийн 07:45 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус аймгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ө /16 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж хиймэл нуурын эргээс тухайн хүүхдийн гар утас олдсон байна. Мөн өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн 09:35 цагт хиймэл нуурын 10 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 

Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 06 дугаар сарын 03-ны өдрийн 20:00 цагийн орчим иргэн Ц гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06 дугаар сарын 04-ний өдрийн 12:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Ц/37 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06 дугаар сарын 05-ны өдрийн 11:27 цагт тус багийн Улаан толгойн гүүр гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 16 км/-аас эсэн мэнд олсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.186.178

Хайран хүүхэд. Өсвө насны хүүхэдтэйгээ болгоомжтой харьцахад яадаг байна.. Муйхарлаж, гүтгэж зовоосон байх даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.