СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-05

Ц.Элбэгдоржийн хэлмэгдүүлэлт эргээд ирлээ гэж үү!

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн ардчиллын алтан хараацай хэмээн олноо өргөмжлөгдсөн С.Зориг агсны амь насанд халдсан гэж иргэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, И.Амгаланбаатар нарыг улсын дээд шүүхээс 2017-08-04-ний өдөр гэм буруутайд тооцон, хорин жилийн хорих ял оноон шоронд суулгаснаас хойш энэ хэргийг хилсдүүлж хэлмэгдүүлж байна гэсэн гомдол тасралтгүй явсаар 2023-04-25-ны өдөр нийслэлийн прокуророос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдгээ албан ёсоор ард түмэндээ мэдэгдлээ.

Энэ хоёр хүнийг хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүс хэрхэн тамлан зовоож, эрүүдэн шүүж байгааг хүмүүс олон нийтийн телевизээр үзэн жигшин зэвүүцэж байсныг хэн ч мартаагүй биз ээ. Эрүүдэн шүүж авсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн хуулийн заалтаар шүүгдэгч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг шүүх хүчингүй болгож, дахин байцаалтад буцаасан байдаг бөгөөд бараг жил гаруйн дараа тэдний хэргийг прокурор хэрэгсэхгүй болголоо. Цахим ертөнцийн орчинд энэ талаар ид шуугьж байна. 2023-04-27-ны өдөр фээсбүүкт жиргээч Дэлгэржаргалын Чой гэдэг хүний “Эрүүдэн шүүгчдийн толгойлогч Б.Хурц яг хэний төлөө энэ бүхнийг зохион байгуулсан юм бол” гэсэн гарчигтай зүйлийг бичсэн байна. Үүний хариулт бол 2014-03-13-ны өдрийн “Зууны мэдээ” сонины эхний нүүрэнд нийтлэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа гэсэн иргэн А-ын ил захидалд бичсэн “Намайг нэр бүхий улс төрчтэй бүүр тодруулбал ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой, түүнтэй бизнестэй хэмээн хардаж хорих болсон нь мөрдөн байцаагчийн ярианаас ойлгомжтой болсон юм ” гэсэн бодит баримт юм. Яг ийм байдлаар

Ц.Элбэгдоржийн хэлмэгдүүлэлтийн арга барил нь . Ингээд захиалж авсан прокурор шүүх үнэн байдлыг тогтоохын оронд үтэр түргэн шийтгэж, ялтан болгон эзнийхээ даалгаврыг биелүүлж, албан тушаал ахиж, цол хэргэм хүртэж шагналаа авдаг ажиллагаа байгаа юм.

Энэ хэлмэгдүүлэлтийг хүмүүс “Шударга бусын хонгил” гэж нэрлээд байсан. Уг нь 2018-12-27-ны өдөр МАНАН бүлэглэлийг түлхэн унагаасан 30000 хүн оролцсон сүрт жагсаал болж , УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд, Ж.Батзандан нар манлайлан шударга ёсыг тогтоохын тулд шударга бусын хонгилыг нураасан билээ. Гэтэл одоо авлигатай тэмцэх нэрийн дор ардын намынхан улс төрийн өрсөлдөгчөө намнах зорилгоор Т.Аюурсайхан гишүүнийг авлаж, ардын баатрын дүр эсгэн, залуусаа золиослон байж намынхаа нэр хүндээ авч үлдэх гэсэн арчаагүй арга хэрэглэн ард түмний дургүйцлийг төрүүлж байна. Үүнийг

Хэдэн жилийн өмнө газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан албан тушаалаа урвуулан ашиглаж, онц их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэж хэвлэлээр шуугьж, араас нь АТГ баривчилгаа явуулж, түүнийг цагдан хорьж өвчтэй байхад нь үргэлжлүүлэн шоронд байлгасаар байгаад амийг нь хохироосон бөгөөд идэж уусан нь нотлогдохгүй болохоор лицензийн наймаа хийсэн гэх өөр хэрэг тохож, шүүх нь нас барсан түүнд ял сонсгон шийтгэх тогтоол уншиж шившигтэй, эмгэнэлтэй явдлыг өнөөдөр давтагдах вий гэж санаа зовж байна. Яагаад гэвэл гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Т.Аюурсайханыг яллаж байгаа эрүүгийн хуульд заасан “Зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулах, түүнд элсэх” гэмт хэрэг нь “Ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн, тогтвортой бүлэг байгуулан, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлээр хангасан бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байхад Т.Аюурсайханыг нам дотроо “Шинэчлэл хөгжил” нэртэй олон нийтийн байгууллага байгуулсныг нь гэмт хэрэг гэж үзэн яллаж буй нь Үндсэн хуульд заасан “Аль нэг нам, олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэснийг прокурор зөрчин эрүүгийн хэрэг үүсгэн ялын тогтоол үйлдсэн байна. Т.Аюурсайханы байгуулсан “Шинэчлэл, хөгжил” хороо олон нийтийн байгууллага дүрэмдээ “Гэмт хэрэг хийж ашиг олох зорилготой гэсэн зүйл бичигдээгүй учраас улсын бүртгэлд дүрмийн хувьд нийцсэн гэж үзээд бүртгэсэн, гишүүддээ зэвсэг тараасан үйлдэл байхгүй юм. УИХ дахь Ардчилсан намын зөвлөх н.Эрдэнэбат нэр бүхий гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх хурал хийж байхад, сэтгүүлчдэд хандан “Эдгээр гишүүдийг улс төрийн зорилгоор эрхийг нь түдгэлзүүлж байна”гэж мэдэгдсэн нь үнэний ортой юм байна. Авлигатай тэмцэх нь зөв боловч үүнийг улс төрийн зорилгоор ашиглах нь нийгмийг хагаралдуулж эвт ёсыг эвдэх бус уу? 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Аминдарь
10 сарын өмнө
124.158.69.85

Энэ пиздакууд одоо нүүрсний том хулгайч Аюурсайханыг хамгаалах гээд чичрээд байнаа даа. Гуцваа, Аюурсайханыг хэлмэгдүүлж гэнэ. Аюурсайхан бол хуурамч эх оронч, ясны хулгайч гэдэг юм билээ, үеийнхэн нь.... Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр...... Оюунэрдэнийн шударга ЕС байхыг тооцоогүй ухаан алдан нүүрс хулгай хийсэн дээ. Одоо ард олноороо Оюун эрдэнийг өмгөөлж хамгаалах ёстой цаг ирлээ. Оюунэрдэнээс айгаад худлаа Элбэгдоржийн нэрийг барьж тэнэгтэхээ больцгоо.

Зочин
10 сарын өмнө
202.126.89.242

Тэгвэл ХБ-ны залуучууд яах болж байна. Тэд ямар ч эрх мэдэл үгүй. Доошоо газар хатуу, дээшээ тэнгэр хол байна. Оюун эрдэнийн шоунаас болоод. Туслаач дээ бидэнд тэгэх үү иргэдээ. Би 3 хүүхэдтэй, дөнгөж 30 гарч яваа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.