СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ойд төөрсөн 13 настай хүүг эсэн мэнд олжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагад 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 17 цаг 30 минутад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс “13 настай, эрэгтэй хүүхэд модруу ороод төөрсөн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс 20 алба хаагч, хорооны Засаг даргын Ажлын албаны ажилтнуудтай эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 22 цагийн үед төөрсөн хүүг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ойн гүнд 1 километрийн зайтай байхад нь олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Иргэд Та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, тэдэнд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол өгч байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.