"Шувуу" ажиллагааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-"Шувуу" ажиллагаа батлагдсан төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Бид БНСУ, Хятад улсаас хэд хэдэн хүнийг авч ирсэн. Энэ долоо хоногт бас цөөнгүй хүнийг авч ирнэ. Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг авч, ирж мөрдөн шалгахаас гадна бусад эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүсийг авч ирэх ажилд ахиц гарсаар байна. Үүний хажуугаар өөрсдөө сайн дураараа ирж, шалгуулж байгаа хүмүүс ч байна. Бид өмнө нь 92, 127 хүн гэдэг тоо хэлсэн. Одоо нийт 20 хэдэн хүнийг авч ирээд байна. Ажиллагаа үргэлжилж байна. "МИАТ" компанийн нислэгээр тодорхой тооны хүмүүсийг авч ирэхээр төлөвлөж, БНСУ-ын хууль сахиулагчидтай хамтран ажиллаж байна.
Өөрөө хүсэлт гаргасан цөөн иргэдийн заримаас дурдвал, иргэн Н гэхэд нүүрсний гэх хэрэгт шалгагдаж байгаад Хятад руу гарсан гэдэг мэдээлэлтэй байсан. Бусад улсын хууль сахиулагчидтай холбогдож, иргэн Н нь БНСУ-ын хилээр орсон гэх мэдээлэл ирсэн. Тиймээс энэ долоо хоногт н.Наранхүү гэдэг хүнийг авч ирэхээр болж байна.
Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран "Шувуу" ажиллагааны явцын талаар албан ёсны нэр устай мэдээллийг ирэх лхагва гарагт хийнэ гэж төлөвлөж байна.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, "Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нарыг олны танил гэдэг утгаараа тэдгээрийн хэргийг илүү ярьж байгаа. Холбогдох улсын хууль сахиулагчидтай тасралтгүй хамтран ажиллаж байна. АТГ-аас энэ талаар олон нийтэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгүүлнэ. Тэр хүмүүстэй холбоотой гүйлгээ, санхүүжилт хийж байгаа асуудлыг хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж байгаа. Хууль зөрчиж, мөнгө угаасан бол тухайн байгууллагууд, иргэдэд хариуцлага тооцно. Хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд олон нийтэд мэдээлэл өгнө гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
лбгдрж новш баригдах нь дөхөхөөр лекц уншина гээд яваа, тэрний өмхий амнаас сонсч ханасан байх аа хэзээ түүнийг барих вэ тэр цагт дээрэм тонуул зогсоно
Худлаа шоу Сайханбилэг хулгайчийг аваад ирээч. Одо байгаа худгайчуудаа барьж хориоч сү.Батболд ч.Хүрэлбаатар Нямдорж Дэлгэрсайхан Цэрэнпунцаг Чойжилсүрэн Гэх мэт акул хулгайчуудаа бүрэн эрхийг нь цуцлаад хорьж шалга
Хэдэн жил гацсан төслийг өөрийн шургуу зан байдлаараа хичээнгүйлэн хийсэн, олны танил ч биш хүн юмсан. МАН доторхи хүчтэй, боловсролтой фракцаа дарж авах гэсэн юмуудаа.