СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-05

М.Оюунчимэг: ҮХӨ-ийг хийж дууссан тул сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхэлнэ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дараах мэдээллийг хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг:

-Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хаврын чуулганаар хэлэлцэж батлах хуулийн төслүүдийн талаар ярилцсан. ҮХӨ-ийг хийж дууссан тул УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зургаадугаар сарын 23-нд батлах ёстой. Тиймээс нэгдүгээрт сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ. Хоёрдугаарт улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэнэ. Мөн Боловсролын багц хууль, Нийгмийн даатгалын багц хуулийг байнгын хороод хэлэлцэхээр тов тогтлоо.

Засгийн газар лхагва гарагт Төсвийн тодотгол өргөн барина. Үүний дараа чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэнэ.

Мөн зайлшгүй хуулиудыг хэлэлцэх шаардлагатай байгааг гишүүд дурдсан. Олон нийтийн сүлжээнд Бит буюу бооцоот тоглоом дээр хууль эрх зүйн орчин байхгүйгээс болж иргэд хохирч байна. Тиймээс бооцоот тоглоом, морин уралдааны тухай хуулиудыг хэлэлцэх нь зүйтэй байгаа юм гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.