Төрөөс зарласан тендерийг гэр бүлээрээ авч давуу эрх эдэлдэг эрх бүхий албан тушаалтныг АТГ-т өгч шалгуулах талаар иргэн О.Отгонтөгс мэдээлэл хийв.
Иргэн О.Отгонтөгс:
-МАН-ын болон эрх мэдэлтэй албан тушаалтнууд төрөөс зарласан тендерийг зөвхөн гэр бүлээрээ 5-6 жилийн хугацаанд хэрхэн иддэг гэдгийг баримттайгаар шалгуулахаар АТГ-т хандаж байна. Жишээ нь, Орхон аймагт зам барих нэрийдлээр бетонон хоёр салаа зам барьжээ. Үүний тендер нь 400 сая төгрөг. Энэ замыг хийсэн "Өлзийхутагийн наран" ХХК нь төрийн өмчит компанид насаараа дарга хийсэн н.Цогтгэрэл гэх хүнийх. Гэтэл энэ хүний хүүхэд нь Орхон аймгийн МАН-ын ИТХ-ын төлөөлөгч хийдэг.
Зөвхөн 2017 оноос хойш замын ажил хийхээр 28-30 тэрбум төгрөг авсан байна. "Өлзийхутагийн наран" ХХК зөвхөн 2023 онд гэхэд 16 тендерт оролцоод 15-т шалгарсан байна. Энэ бол албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг бөгөөд зөвхөн нэг аймагт гарч байгаа тендерийн хулгай. Гэтэл 20 аймагт МАН-ын гар хөл болсон хүмүүс ийм байдлаар хулгай хийж, сонгуулийн зардлаа босгодог уу гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тендерийн хулгайч энүүгээр зогсохгүй ээ Бян өлгий аймгаас УИХ сууж буй Баделхан Бяан өлгий аймгийн бүтээн байгуулалтын бүх Тендерийн өөрийн хамаарал бүхийй этгээдүүдээр дамжуулан хуу хамдаг этгээд бас Өмнөговвь аймгийн бүх бүтээн байгуулалтын Тендер Өмнөговь аймгийн Иргэдийн хурлын Дарга Нүүрсний хулгайч улаан Тендерчин Б Бадраа гэгч этгээдийн гараар ордог
Ховдын бүх тендериыг Бямбацогт өөрийн хамаарал бүхий компанид өгдөг.Бүх дүү хүргэний хамааралаа тендерээр баяжуулсан.Одоо бүх дүү нар нь том том бизнес эрхэлсэн. Алсын хараатай толгой шүү. УИХ ын гишүүн Адьшаа өөрийг нь шүүмжилсний маргааш сөрөг довтолгоогоор Адьшааг булсан гэх мэтээр хумсаа нуусан муур.