Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Сэлэнгэ аймаг дахь хойд хилийн Сүхбаатар болон болон Алтанбулаг боомтод ажиллажээ.
Тэрбээр Боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замын шалган нэвтрүүлэх Сүхбаатар болон авто замын шалган нэвтрүүлэх Алтанбулаг боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан байна.
Боомтын сэргэлтийн хүрээнд Алтанбулаг боомтын ачаа тээврийн хэсгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Энэхүү ажлын гүйцэтгэлийг 8 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
“Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” буюу Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа Алтанбулаг хилийн боомтын шинэчилсэн төлөвлөлтийн хүрээнд бүтээн байгуулалтыг хийж байна.
Тодруулбал, Зорчигч тээврийн 19 барилга, Ачаа тээврийн 18 барилга байгууламж, Дэд бүтцийн 5 барилга, Ногоон байгууламж 6000м2, Иж бүрэн инженерийн шугам сүлжээ зэрэг нэр бүхий ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Бүтээн байгуулалтын эдгээр ажлыг 2 үе шаттай хийх бөгөөд эхний ээлжид тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ 1.7 км урттай авто зам, авто зогсоол барьж байгуулах ажил дуусах шатандаа оржээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.