"Монгол ур чадвар 2023" тэмцээний нэгдүгээр шат тавдугаар сарын 29-31-ний өдрүүдэд мужаан, өрөг угсрагч, сантехникч, тогооч, цахилгаанчин, гагнуур, CNC токарь, график дизайн мэргэжлүүдээр зохион байгуулагджээ.
Энэ шатанд 138 суралцагч, 103 багш өрсөлдсөн. Тэднээс дараагийн шатанд мэргэжлийн боловсролын сургалтын 17 байгууллагын 41 суралцагчид шалгарлаа.
Тухайлбал
-Өмнөговь аймаг дахь Политехник Коллежоос хамгийн олон оролцогч буюу долоон суралцагч,
-Барилгын Политехник Коллежийн тав,
-Баянхонгор аймаг дахь Политехник Коллежийн тав,
-Техник Технологийн Политехник Коллежийн дөрвөн оролцогч дараагийн шатандаа шалгарсан байна.
Тэмцээн нийт гурван шаттайгаар зохион байгуулагдана. Хоёрдугаар шат 2023 оны аравдугаар сарын 12-13нд, гуравдугаар шат арванхоёрдугаар сард болно.
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, мэргэшүүлэх, тэдний түвшинг олон улсын жишигт хүргэх нь энэ тэмцээний зорилго юм.
Мөн 2024 онд Бүгд Найрамдах Франц Улсын Леон хотод болох “Дэлхийн ур чадвар”-ын 47 дахь тэмцээнд оролцох үндэсний ялагчийг “Монгол ур чадвар 2023” тэмцээнээс шалгаруулах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.