СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-02

🔴ХХААХҮЯ-наас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааг шилэн болгох ажлыг эхлүүлэв

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

Хөдөө аж ахуйг дэмжих сан нь үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн таримлын тариалан эрхлэгч нарт мөнгөн хэлбэрээр зээл олгодоггүй байна. Харин таримлын үр, шатахуун, ургамал хамгааллын бодис, бордоо, техник, тоног төхөөрөмж, усалгааны систем, хүлэмж, жимсний суулгац, хүлэмжийн ногооны үр зэргийг хүүгүй, урьдчилгаа төлбөр 10-30 хувийг төлүүлж тухайн оны намрын ургацын буудай болон бэлэн мөнгөөр төлөх нөхцөлтэйгөөр олгодог.

ХХААХҮ-ийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/147 дугаар тушаалын дагуу хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлтэй иргэн аж ахуйн нэгжүүдэд дахин зээл олгохгүй байх, хугацаа хэтэрсэн, чанаргүй авлагыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулан, хууль шүүхийн байгууллагад шилжүүлэх, сангийн мөнгөн хөрөнгийн тогтвортой байдлыг хангаж, санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, өр төлбөр, авлагыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор гэрээний нөхцөлийг сайжруулах, хуулийн хүрээнд авлага барагдуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.