СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-06-02

Токен үйлчилгээний системийг нэвтрүүлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Мобайл төлбөр тооцооны токен систем буюу Токен үйлчилгээний систем (ТҮС)-ийг нэвтрүүлээд байна.

Тус системийг нэвтрүүлсэнтэй холбогдуулан Монголбанкны зүгээс өнөөдөр “Токен” нээлтийн ёслолын арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр ТҮС-ийн үйл ажиллагааг нээж Монголбанк, Голомт банкны СошиалПэй (SocialPay) хэтэвч болон Монголбанк, “ККТТ” ХХК-ийн КюүПэй (QPay) хэтэвч хооронд хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

ТҮС нь хэрэглэгчийн эзэмшиж буй төлбөрийн картын мэдээллийг токен болгон хувиргаж, тухайн токеныг бүртгэлжүүлэн хадгалж, тодорхой хугацаанд төлбөр тооцоонд ашиглах зориулалт бүхий систем бөгөөд мобайл төлбөр тооцооны найдвартай, аюулгүй байдлыг хангаж ажиллах цахимжуулсан томоохон дэд бүтэц юм. Тус системийг нэвтрүүлж, төлбөрийн картын мэдээллийг токенжуулснаар хэрэглэчийн картын мэдээллийг хамгаалж, найдвартай байдлын баталгаа болж, төлбөр тооцоонд ашиглах үед картын мэдээлэл алдагдах, хуурамч, луйврын болон залилангийн гүйлгээ гарах эрсдэлийг эрс бууруулах юм. Өөрөөр хэлбэл,

Монголбанк нь Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг удирдан зохион байгуулах хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд уг системийг нэвтрүүлснээр төлбөрийн системийн оролцогчид, финтек компаниуд давхардсан хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй төдийгүй техник, програм хангамжийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой зардлыг хэмнэж, нэгдсэн системийн үйлчилгээг авах боломж бүрдэж байна.

Голомт банкны Мэдээлэл, технологи хариуцсан захирал М.Сайнбилэг: СошиалПэй дижитал хэтэвч нь банкны секторт анхдагч мөн тэргүүлэгч төлбөр тооцооны платформ юм. Уг платформын гол функц болох QR болон Контактлес төлбөрийн шийдлийн ард нь найдвартай, нууцлал аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан “Токен” шийдэл байх шаардлагтай байдаг. Бидний хувьд Монголбанкны нэвтрүүлсэн “Токен” шийдлийг ашигласнаар банк хооронд хийгдэх төлбөр тооцооны хэсэг илүү найдвартай, алдаагүй хийгддэг болно. Түүнээс гадна төлбөр тооцооны бусад хэтэвч уг системийг ашигласнаар төлбөр тооцоог нэг стандартын хүрээнд, хялбар, уян хатан сонголтоор хийх боломжийг нийт харилцагчдад авчирч байгаа юм.

“ККТТ” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан захирал О.Хонгор: Бидний өдөр тутмын хэрэглээ болсон QPay үйлчилгээг зах зээлд танилцуулагч “ККТТ” ХХК 2020 оноос эхлэн QPay Wallet гар утсанд суурилсан цахим хэтэвчийг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэхүү аппликейшн нь хэрэглэгч танд бүх банкны картаа нэг дор холбоод QR код уншуулан төлбөр төлөх боломжийг олгоно. Та Qpay цахим хэтэвчийг онлайн болон шууд худалдан авалтын аль ч нөхцөлд дурын банкны картыг ашиглан төлбөрөө хурдан шуурхай төлөх боломжтой. Энэхүү аппликейшн нь бүх төрлийн төлбөрийн картуудыг цахимжуулж карт хаяж гээгдүүлэх асуудлыг шийдэж өгснөөс гадна ямар нэгэн шимтгэл авдаггүй гэдгээрээ онцлог давуу талтай. Одоогийн байдлаар QPay цахим хэтэвчээр дэлхийн 33 оронд 2.8 сая гаруй мерчантын QR кодыг уншуулан гүйлгээ хийх боломжтой байна.   

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.