СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-06-02

Сангийн яам: Монгол улсыг БНХАУ-аас авсан хөгжлийн зээлээ төлж чадахгүй байх магадлалтай улсын нэгд багтсан гэх мэдээлэл худал

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Сангийн яамнаас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд "Цахим орчинд Монгол улсыг БНХАУ-аас авсан хөгжлийн зээлээ төлж чадахгүй байх магадлалтай улсын нэгд багтсан гэх мэдээлэл цацагдаж байна.

Энэ мэдээлэл ор үндэсгүй худал мэдээлэл бөгөөд Монгол Улсын Засгийн газар сүүлийн 3 жилийн хугацаанд 1,6 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хийснээр дефолт болох эрсдлээс хамгаалж чадсан.

БНХАУ-ын зээлийн хувьд хамгийн сүүлд 2015 онд 1.0 тэрбум ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээл авч 11 төсөл хэрэгжүүлэхээр 2 улсын Засгийн газар тохиролцсон байдаг.

Үүнээс 5 төслийн 475.9 сая ам.доллар нь гэрээлэгдэж, 6 төсөл нь хэлцлийн шатандаа явж байна.Түүнчлэн 2016 онд .

Шинээр БНХАУ-тай 3.0 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний гэрээ, хэлцэл хийх асуудал огт хөндөгдөөгүй, үндэслэлгүй ташаа мэдээлэл юм. Иймээс иргэд та бүхэн цахим орчинд тараад буй илт худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье." гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.