СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-02

🔴LIVE: Төр, хувийн хэвшлийн хамтарсан "Бүтээгч Хан-Уулчууд-2023" нээлттэй өдөрлөг болно

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

Эко дүүргийн “БАЯЛАГ БҮТЭЭГЧ” иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин, сурталчлах зорилготой төр, хувийн хэвшлийн хамтарсан “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” нээлттэй өдөрлөг “Мөсөн өргөө-Steppe arena” гадна талбайд 2023 оны 06 сарын 04-ний өдөр зохион байгуулагдана.

Төр хувийн хэвшлийн түншлэл нь энгийнээр хэлбэл төр нь хувийн хэвшлээ дэмжих замаар иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг хамтдаа шийдвэрлэх үйл явц юм. Энэ үйл явцыг хурдасгах, хамтын ажиллагааг өргөтгөх, бодит дэмжлэг үзүүлэх хүрээнд , инновац шингэсэн баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүнийг нийтэд таниулан сурталчлах өдөрлөг зохион байгуулна.

Нээлттэй өдөрлөгөөр:
-Ажил идэвхтэй хайгчдад иргэдэд зориулж нээлттэй ажлын байр,
- Баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин үзэсгэлэн худалдаа,
- Төрийн нэг цонхны үйлчилгээ,
- Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ
- Урлагийн тоглолт
- Хүүхэд, залуучуудад чиглэсэн хөгжөөнт уралдаан, тэмцээн, номын худалдаа, урлагийн тоглолт, задгай талбайн арга хэмжээ зэрэг төр, хувийн хэвшлийн хамтарсан олон талт арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдсан байна.

Нээлттэй ажлын байрыг зарлаж, ажилтай орлоготой иргэдийг тоог нэмэгдүүлэх, гэр бүл, хүүхэд залуучуудын төлөө авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг сурталчлах, хөдөлмөр халамж үйлчилгээ, газар зохион байгуулалт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, татвар, нийгмийн даатгал, улсын бүртгэл гэх зэрэг нийт
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг баялаг бүтээгч 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлахад энэхүү өдөрлөгийн зорилго оршино.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.