™ watch diff|

Маргааш нийтийн тээврийн 40 чиглэлд өөрчлөлт орно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

“Улаанбаатар марафон 2023” олон улсын гүйлтийн тэмцээн зургаадугаар сарын 3-ны өдөр буюу энэ бямба гарагт зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 40 чиглэлд өөрчлөлт орно.

Үүнд:

-Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө /Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам/,
-Сөүлийн гудамж,
-Бээжингийн гудамж,
-Анкарагийн гудамж,
-Сүхбаатарын гудамж,
-Их сургуулийн гудамж,
-Элчингийн гудамж,
-Хөх тэнгэрийн гудамж,
-Партизаны гудамж,
-Олимпын гудамж,
-Самбуугийн гудамжны авто замуудын хөдөлгөөнийг тус тус хязгаарлана.
Иймд тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлд өөрчлөлт орох юм.

Тухайлбал:

-Их тойруугаар явах чиглэл нь Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС
-Нарны замаар явах чиглэл нь Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр
-Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэл нь Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн
-Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэл нь МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэм
-Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэл нь Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.

Түүнчлэн хотын төвийн буюу Харин хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар иргэдэд үйлчилнэ. Мөн Энхтайваны өргөн чөлөө /Баруун 4 замаас зүүн 4 зам/ хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах юм. Иймээс тухайн өдөр Т:2 "5 шар - Ботаник", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлийн троллейбус үйлчилгээ, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан”, Ч:29Б “Зүүн дөрвөн зам- Сансар-Вокзал” гэсэн чиглэлүүд түр зогсохыг иргэдэд анхааруулав. 

 



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.