СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-01

🔴LIVE: Багш гэр бүлд хоёр өрөө байр бэлэглэлээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

"Гурван бухат групп" ХХК"-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 29 болон 70-р сургуулийн багш гэр бүлд 2 өрөө байрны түлхүүр гардуулан өглөө.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан баярын арга хэмжээ НҮБ-ын Хүүхдийн сангийн нэрэмжит “Хүүхдэд ээлтэй гудамж”-нд болж байна. Гэр бүл төвтэй “Арга билиг” цогцолбор хотхоноос хэрэгжүүлж буй FAMILY FIRST кампанит ажлын хаалтын үйл ажиллагаа “FamilyFIRST - Children's day street festival” арга хэмжээг шууд дамжуулж байна. Тус арга хэмжээний үеэр "Гурван бухат групп" ХХК"-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 29 болон 70-р сургуулийн багш гэр бүлд 2 өрөө байрны түлхүүр гардуулан өглөө.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, Нийслэлийн боловсролын газар, "Гурван бухат групп" ХХК"-ийн зүгээс хамтарч “Everyone loves children” буюу “Хүн бүр хүүхдэд хайртай” сэдэвт видео контентын уралдаан зарлажээ. Тус уралдаанд нийт 260 гаруй багш гэр бүл оролцсон байна. Ингээд эдгээр бүтээлүүдээс шилдэг 20 контентийг шалгаруулж, шилдгийн шилдэг гэр бүлдээ 2 өрөө байр бэлэглэж байна.

Харин бусад 19 гэр бүл "Гурван бухат групп" ХХК"-ийн “Арга билиг” цогцолбор хотхоноос  байр худалдан авахдаа 1 мк-ийг 200 мянган төгрөгөөр хямдруулж авах эрхтэй боллоо. “Хүн бүр хүүхдэд хайртай” сэдэвт видео контентын уралдаанд 106-р сургууль, 20-р сургууль, Оюуны ундраа 74-р цэцэрлэг, 57-р цэцэрлэг, 120-р сургууль, 70,29-р сургууль, 88-р сургууль, 35-р сургууль, 28-р сургууль, 147-р сургууль, Эрдмийн өргөө цогцолбор сургууль 151-р сургууль 117-р сургуулийн багш нар оролцжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.