СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-01

🔴LIVE: Авлигын эсрэг “Нэгдье” аяны хүрээнд "Ирээдүйнхээ төлөө" гэр бүлийн өдөрлөгийг зохион байгуулж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Авлигын эсрэг “Нэгдье” соён гэгээрүүлэх аяны хүрээнд "Ирээдүйнхээ төлөө" гэр бүлийн өдөрлөгийг зохион байгуулж байна.

. Гэр бүлийн орчинд хүүхдийг шударга, зөв байх дадалд суулгах нь хамгийн үр дүнтэй гэдэг судалгааны дүн байдаг байна. Өнөөдрийн арга хэмжээнд хөгжөөнт тоглоом тоглохоос гадна эцэг эхчүүдэд авлигын эсрэг хууль тогтоомжийг танилцуулж байгаа аж. Хүүхдийн баяраар зөвхөн бэлэг өгөлгүйгээр зөв шударга иргэн болгон төлөвшүүлэх нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байгаа гэж албаныхан мэдээлж байна. 

Энэ онд НҮБ-аас Авлигын эсрэг конвенц батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдье” уриалгыг дэвшүүлэн, тус конвенцид нэгдсэн улс орон бүр зорилтот үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.

Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарласныг дэмжиж, олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд авлигын эсрэг НЭГДЬЕ үндэсний хэмжээний нөлөөллийн аяныг эхлүүлээд байгаа юм.

Уг аянаар дамжуулан хууль бус үйлдэлтэй үл эвлэрэх, авлигыг үл тэвчих үзэл, хандлагыг олон нийтийн дэмжлэг, оролцоотойгоор төлөвшүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигын эрсдэлийг бууруулж, иргэдийг авлигын эсрэг шүгэл үлээхэд түлхэц үзүүлэх зорилготой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.