СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2023-06-01

“Хөгжлийн харандаа” танин мэдэхүй, инновацын үзэсгэлэн зохион байгуулна

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
9 сарын өмнө

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хөгжлийн харандаа” танин мэдэхүй, инновацын үзэсгэлэнг маргааш буюу зургаадугаар сарын 1-нд  “Соёлын төв” өргөөнд зохион байгуулах гэж байна.

Тус үзэсгэлэн нь хүүхэд багачуудад инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, шинжлэх ухаан, технологийн ертөнцөөр аялуулах, инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, хүүхдүүдийн стратеги сэтгэлгээ, манлайлал, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой.

Танин мэдэхүй, инновацын үзэсгэлэнгийн үеэр шинжлэх ухааны сонирхолтой туршилт, үзүүлбэрүүдийг танилцуулж, AR, VR технологийн гайхамшиг, виртуал ертөнц /Meta/-ийн гайхамшгийг мэдрүүлнэ.

Мөн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, Ангарагаас ирсэн аяган бялууг амтлах, Мобайл PUBG, CSGO шилдэг багуудын тэмцээнийг газар дээрээс нь үзэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болох бөгөөд урилгаар caster Tuvshuun, Chinzo нар хүрэлцэн ирнэ.  

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.