УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-УИХ-ын гишүүд та бүхэнд Засгийн газраа төлөөлж талархал илэрхийлж байна. Сонгуулийн тогтолцооны асуудал нэг өгүүлбэр боловч суурь реформ хийгдэж байна гэж ойлгож байна. Шинэ гучин жилийг эхлүүлж байна. Эрх баригчид сонгуулийн өмнө өөрсдөдөө зориулсан тоглоомын дүрмийг зохиодог байдалд цэг тавигдаж байна. Нэг гишүүнд ноогдсон эрх мэдлийн хэт төвлөрөл өнөөдрөөс эцэс болж байна. Хууль хяналтгүй байдал ингээд түүх болж үлдэж байна. Нэг УИХ-ын гишүүн нэг байнгын хороонд харьяалагддаг байх агуулгын реформ эхэлж байна. Эрх мэдлийн төвлөрөл задарч байна. УИХ-ын гишүүн байх нь өөртөө хэт эрх мэдлийг төвлөрүүлдэг байдаг алга болж байна.
Өнгөрсөн гучин жилийн алдаагаа дүгнэж, цаашдын ирээдүйгээ бүтээх ёстой. Ингээд органик хууль болон баяжаад ирэхээр өмнө нь байсан алдаа завхрал засагдаад явна гэж бодож байна. Одоо тоглоомын шинэ дүрэм хэрэгжиж эхэлнэ. УИХ-ын гишүүдээс эр зориг, ирээдүйгээ харахыг шаардсан хүнд хэцүү өдрүүд байлаа. Сүүлийн хорин жил яригдсан ч хэрэгжиж чадаагүй зүйлийг хийж чадлаа. Энэ парламент бүрэн эрхийнхээ хугацаанд түүхэнд үлдэх шийдвэрийг гаргалаа. Ардчилсан нам, ХҮН намд талархал илэрхийлэхийг хүсэж байна. Зөвшилцлийн хүрээнд Үндсэн хуулийн реформ хийгдэж байна. Жинхэнэ утгаараа олон намын төлөөлөл УИХ-д орж ирэх боломж бүрдэж байна. Нийгмийн сегмент бүрд хандсан, үзэл санаагаараа өрсөлдөх талбар руу очих үүд хаалга нээгдэж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бидний ой санамжийг ч загасных шиг гэж боддог нь саяхандаа ҮХ-д 10 жил ѳѳрчлѳлт оруулах боломжгүй болгосон ѳѳрчлѳлт орууллаа, энэ бол манай парламентчидын хувьд 30 жилд хийж чадсан том шийдвэр байлаа гэж л байсан. ҮХ - ийн ѳѳрчлѳлтийг богино хугацаанд ард нийтийн хүслийн эсрэг хийдэгмгэх номинацаар Геннисст бүртгүүлэхээр амжилт гаргачихлаа даа! Агуу юмаа.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлалтийг тоо бүрэн толгой мэнд гүйцэт байж хийнээ.1гишүүн ч дутуу байж болохгүй гэж байсан биздээ.Ман-бас л хууль зөрчиж байгаа байна даа.Сонгуулийг хар машинаар 2удаа зөрчиж гарсан.2удаа хууль зөрчиж Үндсэн хуульд гар дүрсэн.Одоо хүний тоо 2оор дутуу хуулиа зөрчөөд байгаа бусуу.2ш гишүүнээ хасаад хаясан биздээ.Ман-нам дэндаа хуулиа зөрчих юмаа.Мэдсээр байж мэдэн будлиад байдаг юм уу.Энэ далбиисан битүүхамарт хосон толгой шоронд явжээ.Засгиин эрхииг хууль бусаар авсан нам