УИХ Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг эцэслэн баталлаа.
"Монгол Улсын Их хурал нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 нь олныг төлөөлөх, 48 нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно" гэсэн саналаар санал хураалт явуулав. Санал хураалтад 68 гишүүн оролцлоо. Гишүүдийн 66 нь тус саналыг дэжсэн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар эсрэг санал өгсөн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.